Зөв амьдрал бол зуршил

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-13 02:49:16

“Чиний ертөнц дээрх бодит үнэ цэнэ чиний сайн зуршлуудаас мууг нь хасаад үлдэх тэр зүйл” Бэнжамин Фрэнклин

Зуршил амьдралд хэрхэн нөлөөлдөгийг ярихаасаа өмнө эхлээд зуршил гэж яг юу болох талаар ярилцъя. 

Толь бичигт зуршлыг “тогтсон хэвшил” хэмээн маш товчоор тодорхойлжээ

Харин энэ тодорхойлолтыг илүү ойрхон, амьдрал дээр буулгаад үзье. 

Өглөө босоод шүдээ угаах ёстой шүү гэж чи төлөвлөдөг үү, өглөө боссоныхоо дараа нүүр гараа угаах ёстой гэж чи төлөвлөдөг үү? Мэдээж үгүй. 

Өнөөдрийг хүртэл амьдрахдаа энэ хоёр үйлдлийг чи тасралтгүйгээр хийсэн учраас одоо чи хийх тухай бодохоо ч байсан гэвч чи энэ үйлдлүүдийг хийхдээ төгс гүйцэтгэлтэйгээр хийдэг. 

Чи хийх дараалал, хийхэд юу шаардах, хэр зэрэг хугацаа орох, хэр зэрэг хөдөлмөр эдгээрийг хийхэд орох талаар огтхон ч боддоггүй. 

Гэхдээ л чи өдөр бүр энэ үйлдлүүдийг төгс гүйцэтгэлтэйгээр хийж чаддаг. 

Тэр байтугай чиний тархи, оюун ухаан энэ бол заавал хийх ёстой зүйл хэмээх ангилалд эдгээр үйлдлийг оруулсан байгаа.

Яагаад гэвэл энэ бол чиний ЗУРШИЛ.

Өөрөөр хэлбэл зуршил бол бүрэн автоматжуулалт.

Нэгэнт дадал, зуршил болсон зүйл бидний тархины ЗААВАЛ хийх ёстой ангилалд ордог ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах шат дамжлага болон бусад бүх зүйл маш зохион байгуулалттайгаар, эмх замбараатайгаар биднийх болсон байдаг.

Яг л комьпютер комманд гүйцэтгэж буй мэт.

Гайхалтай биш гэж үү.

Харин одоо чиний зуршил яаж чиний амьдралд нөлөөлдөг талаар ярилцъя.

Яг л бүх л зүйлийн адил зуршил сайн, муу гэсэн хоёр ангилалтай.

Сайн зуршлууд гэдэг нь чиний амьдралд ач холбогдолтой, эерэг үр дүн гаргаж чаддаг, чамайг хөгжүүлдэг, сайжруулдаг, эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлдөг тэр зүйлүүд.
Харин муу зуршлууд гэдэг нь ерөөсөө л чамайг хорлож байдаг бүх л зүйлс.

Сайн, муугийн аль аль нь хүн бүрт бий.

Харин аль нь илүү давамгайлж байгаагаас хамаараад чиний амьдралын өнгө төрх, ирээдүй тодорхойлогдох болно.

Юу үнэн бэ гэвэл энэ үнэн.

Архи тамхи, буруу хооллолт зэрэг зуршлууд уу эсвэл дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, ном унших зуршлууд уу.

Энэ бол чиний сонголт.

Харин аль зуршил нь чамд илүү хэрэгтэй вэ гэдгийг чи тэртэй тэргүй надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

“Урам зориг чамайг эхлэхэд тус болох боловч зөвхөн зуршил л чамайг тууштайгаар цааш авч явж чадах болно”- Жим Рон

Зуршил хэр хугацаанд бий болдог юм бэ? гэж чи гайхаж байж магад. Лондоны Их Сургуулийн судлаач Пилиппа Лалли зуршил бий болгоход яг ямар хугацаа шаарддагийг судлахаар судалгаа явуулсан ба судалгааны үр дүн дунджаар шинэ зуршил бүрэн автоматжуулалт болох хүртэл судалгаанд оролцсон хүмүүсийн зан чанар, онцлог болон нөхцөл байдлаас нь шалтгаалаад 18-254 өдөр хүртэл шаардагдаж байжээ. Харин одоо чи ч гэсэн оролдоод үз. Хэрэв яг ямар зуршил байх вэ гэдэг дээр санаа орж ирэхгүй бол доорх 5 сонголтуудын аль нэгээс нь эхлэж болно шүү.

  1. Өдөр бүр 10 хүнд баярлалаа гэж хэлэх
  2. Өдөр бүр 3 зүйлд талархаж бичих
  3. Өдөр бүр 5 минут бясалгал хийх
  4. Өдөр бүр 10 мин гүйх
  5. Өдөр бүр 10 хуудас ном унших
  6. Амжилт хүсье!

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ