АЗ ЖАРГАЛД ТЭМҮҮЛЭХ ТАНД
НийгэмАз жаргал гэдэг бол эцсийн зогсоол бус харин үргэлж аялал нь байх ёстой гэж нэгэн алдартан хэлсэн байдаг.
Хүмүүс аз жаргалыг талаар ярихдаа аз жаргал гэдэг нь тэдний ирээдүйд бий болгох гэж буй зүйл мэтээр ойлгон ярьдаг. Жишээ нь би сайн сураад сайхан ажилтай болохоороо л аз жаргалтай болно доо гэж ярьдаг хүмүүстэй би олон удаа таарсан.
Гэвч аз жаргал гэдэг бол аль нэг зүйлийг бий болгосны үр дүнд бий болдон мэдрэмж биш ажээ.
Хүн хоолгүй удаан байвал өлсөж бие сульдан хоол идэх хүсэл нь асар их болдгын адил аз жаргал бол хүний өдөр тутмын амьдралдаа мэдэрч байх ёстой мэдрэмж.
Тэгвэл мэдээж ЯАЖ гэдэг асуулт танд гарч ирж байгаа байх.
Улс төр эдийн засаг хямралтай, амьдрал хэцүү, төрд тэнэгүүд, манай дарга гэж тэнэг юм гэх мэтчилэн танд аз жаргалтай байж болохгүй, чадахгүй байгаа шалтгаан ундрах мэт гарч ирж байж магадгүй.
Гэтэл үнэндээ таны аз жаргалтай байх эрхийг гадны ямар ч нөлөөлөл булааж авч чадахгүй. Танд аз жаргалтай байх эрх нь бас боломж нь үргэлж нээлттэй байгаа.
- Та хаана байна, тэндээ бүх зүрх сэтгэл бие махбодиороо байж сур
Өнгөрснөө дурсаж нууцхан гуниглаж, ирээдүйгээ бодож гайхширан суух 2-ын хооронд ӨНӨӨДӨР, ОДОО гэдэг цаг хугацаа үнэ цэнээ алдах нь их.
Үнэндээ бол амьдралд чинь болж буй бүхэн яг, одоо л болж байгаа.
Гэрийхэнтэйгээ хамтдаа инээх, найзын чинь нөхөрсөг инээмсэглэл, замаар гарч буй бяцхан жаалын нүүрэн дэх баярын мишээл гээд л жижиг мэт боловч яг одоо таны эргэн тойронд болж буй тэр зүйлсийг хар, мэдэр, таларх тэгээд яг тэр мөчид өөр юуг ч бодолгүйгээр амьдраад үз.
- Гэр бүл, дотны найзуудаа үргэлж хамгийн түрүүнд тавь.
Хайртай дотны хүмүүсээсээ хэзээ ч битгий цагаа харамла.
Таныг ямар нэг нөхцөл заалгүйгээр, таниас ямар нэг зүйлийг шаардалгүйгээр хайрладаг хүмүүс энэ амьдралд тийм ч олон биш.
Тиймээс эдгээр хүмүүсээ хайрла, хамтдаа цагийг өнгөрөө мөн хамгийн ихээр таларх.
- Бодлоо хянь
Тариалангийн талбайд төмсний үр суулгасан тариачин намар болохоор төмс хурааж авна гэдгээ мэддэг.
Үүнтэй адилаар таны дотор яг одоо эргэлдэж буй тэр бодол бол таны хувьд “төмсний үр.” Магадгүй та сөрөг бодол бодож байгаа бол та “муудсан төмс” хураах нь харин эерэг бодол бодож байгаа бол “эрүүл төмс” хураана гэсэн үг юм.
- Авахад бус өгөхөд суралц.
Ихэнхдээ өгөх гэдэг ойлголтын талаар хүмүүс ташаа ойлголттой явдаг
Бусдад ч бас өөртөө ч аз жаргал бэлэглэж байна гэсэн үг.
Заавал материаллаг зүйлсийг энд битгий бодоорой.
Нүүрэндээ инээмсэглэлгүй яваа хэн нэгэнд өөрийнхөө инээмсэглэлээс бэлэглэж чадвал тэр чинь л хамгийн том өглөг юм шүү дээ.
Лааны гэрлийг бусадтай хуваалцсанаар багасдаггүй гэдгийн адил таны аз жаргал бусадтай хуваалцсанаар хэзээ ч багасахгүй.
- Өнгөрснөө тавьж явуулах хэрэгтэй.
Арван хуруу тэгш хүн гэж байдаггүйтэй адил амьдралдаа алдаатай алхам хийж байгаагүй хүн ховор.
Тэдгээр алдаандаа харамсч, өнгөрсөндөө буцаж очоод бүхнийг шинээр хийх юмсан гэсэн нууцхан бодлыг дотроо тээж явдаг бол та өнгөрснөө ардаа үлдээх хэрэгтэй.
Хүн хэзээ ч хийж чадахгүй зүйлсийн нэг нь мэдээж өнгөрснөө өөрчлөх.
Үүнийг мэдсээр байж урсаад өнгөрсөн булгийн усыг буцааж урсгана гээд зүтгэх нь бодлогогүй бас өөрөө өөрийнхөө өнөөдөр мэдрэх аз жаргалыг дараад байна л гэсэн үг.
Тиймээ магадгүй таны өнгөрсөн тийм ч сайхан байгаагүй байж болнл гэхдээ та өнөөдөр өнгөрснөөсөө илүү дээр амьдарч байж маргааш та сайхан амьдралыг бүтээж чадна гэдгийг үргэлж санаарай.
Аз жаргалтай амьдралыг хүсч бус бус аз жаргалтай мөчүүдээ л нандигнаж амьдрах нь өөрөө эргээд аз жаргалд хүрэх хамгийн том хөшүүрэг юм даа.
Чамд аз жаргал хүсье.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.