Эхлээд харах өнцгөө, дараа нь явах чиглэлээ…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-13 04:35:10

“Хэрвээ өнөөдрийн энэ амжилтанд хүрэхийн тулд ямар их хичээж, зүтгэсэн гэдгийг минь хүмүүс мэдэх юм бол энэ амжилт тийм ч гайхалтай санагдахгүй” гэж алдарт Мигелангело нэгэнтээ хэлсэн байдаг.

Үнэхээр амжилтанд хүрэхийг хүсээд байгаа бол, үнэхээр амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа бол, илүү ихийг хийж бүтээхийг хүсээд байгаа бол завгүй байна, цаг нь болоогүй байна, боломж байдаггүй ээ, хэцүү байна, бодоод л байна гэх мэт шалтгаануудаар өөрийгөө мохоох, ухраах хүлэх хэрэггүй.

Завгүй гэдэг үгний цаана өөрийгөө нуучихаад “ажил ихтэй байна аа” гэсэн үнэн-худал шалтгаар сэтгэлээ тайтгаруулчихаад л, харвасан сум шиг өнгөрч байгаа цаг хугацааг ч анзаарахгүйгээр үл барам өдөр ирэх тусам доройтон зэвэрч буй өөрийгөө ч үл анзааран хүн харвал амьд, өнгийгөөд харвал толгой гудгар, сэтгэл дундуур алхахгүй байх боломж танд бий.

Тэнэг бай, зоригтой бай тэгээд хамаагүй алдаа хий, бүтэлгүйт, дурлаж шанал, сурч ухаар, чадах чинээгээрээ хол алх гэж энэ залуу нас бидэнд байгаа юм шүү. 

Амжилтанд хүрмээр л байгаа биз дээ. 

Урагшилмаар, ахимаар, дээшилмээр л байгаа биз дээ.

Тэгвэл юу ч үзэж амжаагүй хэрнээ бүхнийг үзчихсэн юм шиг, мэдэрчихсэн юм шиг, мэддэг юм шиг битгий аашил. 

Уулзсан учирсан бүхнээсээ, хийсэн бүхнээсээ, харсан бүхнээсээ, сонссон бүхнээсээ ядахдаа ганц шинэ зүйл шүүрч авч амьдраад үз. 

Учир нь амьдрал дэндүү агуу, дэндүү баялаг, дэндүү том.

Залуу таны, миний, бидний үзээгүй, хараагүй, мэдээгүй, мэдрээгүй, чадаагүй зүйл их. 

Сайнаас нь суралц, саараас нь ч суралц хэзээ ч өөрийгөө мөрөөдөлдөө ч цаг гаргах завгүй байна гэж бод, хар, ойлго.

Хийх ёстой бүхнээ хийж гүйцэтгэхэд бид нарт хангалттай цаг байгаа.

24 цаг хангалтгүй гэж хэзээ ч битгий хэл.

Оронд нь унтдаг цагаа нэгээр хасаад үз.

Ажил нь хэцүү байна гэж битгий хэл.

Би илүү чадвар суух хэрэгтэй байна гэж бодоод үз.

Ердөө л харах өнцгөө өөрчлөөд үз.

Дараа нь харин хаашаа явахаа шийд!

Холбоотой мэдээ