Америк аюултай арга залиа даруйхан зогсоох хэрэгтэй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-13 21:46:24

АНУ-ын гурван сенатч Ковид-19-ийн вакцин хангах нэрээр цэргийн тээврийн онгоцоор Тайваньд “хүрсэн”-ий дараа АНУ-ын сенатын гишүүн Макки, Ромни нар хэд хоногийн өмнө мэдэгдэл хийж:

Ойрын хугацаанд сонсголын хурлыг зохион байгуулж, “АНУ, Тайванийн харилцааг бэхжүүлэх тухай” хэлэлцэхээ мэдэгдсэн бөгөөд нэмэлт хүсэлтийнх нь дагуу Тайванийн армид вакцин олгохыг уриалж байна гэжээ.

Энэ нь Америкийн тал Тайваньтай сүлбээлэн “Цар тахлаас урьдчилан хамгаалах нэрээр Тайванийг Хятадаас тусгаар болгох” арга залийн нэг юм.

Америк Тайванийг урт хугацааны турш цэргийн зэр зэвсгээ шахах “Мөнгөний машин” болгосоор ирсэн, харин хэзээ ч Тайванийн эрх ашгийг бодож байгаагүй. 

Америкийн тал сүүлийн үед вакцинаар хангах амлалт өгч байгаа нь цар тахлын эсрэг хангалттай сайн ажиллаж чадаагүй өнөөгийн эрх баригчдыг туслах нэрээр мөн л хувийн ашиг сонирхолдоо боломж олгож байна.

Гэтэл Америкийн амласан 750 мянган вакцин өнөөг хүртэл амлалт хэвээрээ л байгаа бөгөөд энэ тоо нь 23 сая хүн амтай Тайванийн хувьд даанч хангалтгүй тоо юм.

Харин Тайванийн Минь Жинь Дан буюу Ардчилсан дэвшилтэт нам нь эх газрын элэг нэгтнүүдийнхээ вакцин хангах гэсэн халамж сэтгэлийг санаатайгаар гуйвуулан Тайванийн ард түмний амь нас, эрүүл мэндийг ноцтой хохироож, вакцинд хамрах боломж нөхцөлийг алдагдуулж байна.

Тайванийн асуудал бол Хятадын гол ашиг сонирхол бөгөөд Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, эмзэг асуудал юм. 

Нэг Хятадын зарчмыг хэн ч, ямар ч хүчин зөрчихийг Хятад улс зөвшөөрөхгүй. 

Америкийн тал Тайваньтай өрнүүлээд буй ямарваа албан ёсны солилцоо, цэргийн хэлхээ холбоог нэн даруй зогсоох ёстой. 

Цаашид мөн л аюултай үйлдлээ хянахгүй, Тайванийг Хятад улсаас салгахыг санаархвал Хятадын тал үүний хариу хатуу арга хэмжээ авах болно.

Холбоотой мэдээ