Израйлийн парламент шинэ засгийн газар байгуулах төслийг баталжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-14 04:29:04

Израйлийн парламент 2021 оны 6-р сарын 13-нд санал хураалтаар төв зүүн жигүүрийн “Йеш Атид” намын удирдагч Яайр Лапидын дэвшүүлсэн шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах төслийг баталжээ. 

Ингэснээр баруун жигүүрийн улс төрийн хүчин болох Ликуд группийн удирдагч Нетаньяхугийн 12 жил дараалан засгийн эрх барьсныг эцэс болгов.

Мөн орой Израйлийн парламент дэмжсэн 60, татгалзсан 59, түтгэлзсэн 1 саналын дүнгээр шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах төслийг батлав. 

Шинэ засгийн газарт “Йеш Атид” нам, баруун жижүүрийн нэгдсэн холбоо, төвийг сахисан Цэнхэр ба цагаан нам, Нэгдсэн араб нам зэрэг улс төрийн 8 нам багтсан байна. 

Энэ нь мөн Израйлийн түүхэнд анх удаа Арабын улс төрийн хүчин оролцсон засгийн газар болох юм.

Шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах төслөөс үзвэл, ерөнхий сайдын тушаалыг баруун жигүүрийн нэгдсэн холбооны удирдагч Нафтали Беннетт, Яайр Лапид ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайдаар ажиллах ба тус хоёр хүн хоёр жил шахмын дараа албан тушаалаа солилцоно. 

Засгийн газрын бие бүрэлдэхүүнүүд мөн өдөртөө тангараг өргөн үүрэгт ажилдаа орох юм байна.

Холбоотой мэдээ