Гадаад хөрөнгө оруулалт 35.4%-иар өсөн нэмэгджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-14 04:31:41

Хятадын Худалдааны яамнаас гаргасан тоо баримтын дагуу, 2021 оны эхний таван сард Хятад улсын бодитой ашигласан гадаадын хөрөнгө өмнөх оны мөн үеэс 35.4%-иар өссөн байна.

1-5-р сард, Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалттай 18497 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 48.6%-иар нэмэгдэв. 

Ажил төрлийн салбаруудын хувьд, үйлчилгээний салбарт бодитой ашигласан гадаадын хөрөнгийн нийт хэмжээ 381.9 тэрбум юань байсан нь өмнөх оны мөн үеэс 41.6%-иар өссөн бол дэвшилтэт технологийн салбарт бодиттой ашигласан гадаадын хөрөнгө нь 34.6% -иар нэмэгдэв, үүнд өндөр технологийн үйлчилгээний салбар 37.6%-иар, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар 25%-иар тус тус өсжээ.

Гадаад хөрөнгийн эх үүсвэрийн хувьд, “Бүс ба зам” дагуу орнууд, АСЕАН, Европын Холбооны Хятад улс дахь хөрөнгө оруулалт мөн үеэс тус тус 54.1%, 56%, 16.8%-иар өссөн байна. 

Тэгвэл Хятад улсын зүүн, төв, баруун бүсийн бодитой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ нь тус тус 37%, 36%,10.4%-иар нэмэгдсэн аж.

Холбоотой мэдээ