5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрээд хэлсэн үг хүн төрлөхтнийг цочиролд оруулаад байна

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-14 08:31:44

2013 онд ослын улмаас комад орж, 5 жилийн турш ухаангүй хэвтсэн нэгэн хятад эрийн сэрэхдээ эхнэртээ хандаж хэлсэн үг нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, урд хөршийн сошиал орчинд ярианы гол сэдэв болоод байгаа гэнэ.

Ли Жихуа нь 2013 оны 8-р сард скүүтер унаж яваад мотоцикльд мөргүүлэн хүнд гэмтэл авсан байна. 

Тэрээр унтаа байдалд орж, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учир энэ хэвээрээ комад үлдэнэ гэж эмч нар дүгнээд, эхнэрт нь мэдэгдсэн аж.


Харин Жан Гүчуан үүнд итгэхийг хүсээгүй бөгөөд эмч нарын буруу болохыг батлахаар шийдсэн байна. 

Тэрээр өөрөө эмнэлэгт амьдарч, нөхрийнхөө дэргэдээс огтхон ч холдоогүй бөгөөд өдөр бүр түүнтэй ярилцаж, дуу хөгжим сонсгож, гадаад ертөнцөд өрнөж буй зүйлсийг ч ярьж өгдөг байжээ. 

Тэр хэзээ ч итгэл найдвараа алдаагүй байна. 

Энэ бүхэн түүний мэдрэлийн системийг идэвжихэд тусалсан гэж тэрхүү эмнэлгийн эмч Ванг үзэж байна.


Тэгтэл өнгөрсөн жил үнэхээр гайхамшиг биеллээ олсон байна. 

Нэг л өдөр Ли ухаан ороод “Хань минь, би чамдаа хайртай” хэмээн хэлжээ.

Одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дахин ярих, алхах зэргийг сурч байна. 

Эмч нарын зүгээс түүнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг онцлоод эхнэр нь үргэлж дэргэд нь байж, бүх зүйлд туслаж дэмждэгт талархал илэрхийлжээ.

Хатагтай Жан-аас энэ хүнд хэцүү 5 жилийн яаж тэсэж гарсан талаар асуухад тэрээр “Би бууж өгөх талаар огт бодоогүй. 

Тэр амьд л байвал би асарсаар байх болно” гэжээ.


Холбоотой мэдээ