Орос, Америкийн төрийн тэргүүн нар нэг зүйл дээр “санал нэгтэй”

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-14 07:45:28

Оросын “Спутник” мэдээний сайтын мэдээлснээр, Оросын ерөнхийлөгч В.Путин саяхан “Орос, Америкийн харилцаа өдгөө хамгийн дор түвшинд байгаа” гэсэн бол үүнийх нь хариуд “энэ талаар би Путин ерөнхийлөгчтэй санал нэгтэй байна.

Удахгүй болох уулзалтаар бид санал бодлоо илэн далангүй солилцох болно, гэвч зарим асуудлаар Оросын талтай тохиролцоонд хүрэхийг бид хүсэж байна” гэж Америкийн ерөнхийлөгч Ж.Байден хэлжээ.

Эх сурвалжийн дагуу, “Орос-Америкийн удирдагчдын уулзалтын дараа Байден тусдаа хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж буйг Кремлийн ордон анзаарсан.

Энэ бол Америкийн ерөнхийлөгчийн заншсан автал мөн. Ерөнхийлөгч Путин ч тусдаа хэвлэлийн бага хурал хийх болно” гэж Оросын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн ажил хариуцсан нарийн бичгийн дарга Песков мэдэгдэв.

Үүнээс гадна, “Орос, Америкийн харилцаа хамгийн доод цэгтээ байна” гэж Путиний хэлсэнтэй санал нэг байгаагаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Бринкен илэрхийлэв.

Тэрээр "Энэ бол миний Ерөнхийлөгч Путинтэй санал нийлэх цорын ганц тохиолдол байж магадгүй" гэв.

6-р сарын 16-нд Байден, Путин нар Женевт уулзах гэж байна.

Хоёр талын өнөөгийн байр сууриас харахад уулзалтын үр дүнд нэг их хүлээлттэй биш байгаа юм байна.

Холбоотой мэдээ