Хамтдаа хэрхэн баяжих вэ?
ДэлхийСүүлийн өдрүүдэд Хятадын Зүүн Өмнөд нутгийн эдийн засгийн том муж Жэжян хүмүүсийн анхаарлын төвд ороод байна.
2021 оны 6-р сарын 10-нд Хятадын КН-ын төв хороо, Төрийн зөвлөлөөс чухал баримт бичиг нийтэлж, хүн нэг бүрийн дундаж орлогоор Хятадад тэргүүлж буй Жэжян мужийн чансаатай хөгжлийг дэмжиж, хамтдаа баяжихын үлгэр жишээ бүс болголоо.
Жэжян муж ийнхүү Хятад улсын “Хамтдаа баяжих” зорилгоо биелүүлэхийн тулд дагаж мөрдөх туршлага, үлгэр жишээ боллоо.
Ямар нэгэн шинэчлэлийн бодлогоо улс даяар хэрэгжүүлэхээс өмнө эхлээд туршилтын бүсэд хэрэгжүүлдэг нь Хятад улсын өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн өвөрмөц онцлог юм .
Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр Хятад улс Шэньжэнь, Жүхай, Шаньтөү, Шямэнь зэрэг дөрвөн эдийн засгийн онцгой бүсийг байгуулж, өөрчлөлт нээлтийн бодлогынхоо туршилт болгож байв.
2019 онд Хятад улс Шэньжэньд “Хятадын социализмын тэргүүлэх үлгэр жишээ бүс” -ийг байгуулж, Шэньжэнийг “Дэлхийд нэр нөлөөтэй инновацийн болон бизнес эрхлэх төв” болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.
Өдгөө Хятад улс ирээдүйн хөгжлийн чиг хандлага, зам сувгаа тодорхой болгохын тулд Жэжян мужийг “Хамтдаа баяжих”-ын үлгэр жишээ бүс болгож байна.
“Хамтдаа баяжих” нь Хятад улсын социализмын бүтээн байгуулалтын үндсэн шаардлага, ард түмний хүсэл мөрөөдөл байсаар ирлээ.
2000 гаруй жилийн өмнө Хятадын эртний сэтгэгч, бичгийн сургаалыг үүсгэгч Күнз:
“Дутахаас айхгүй, тэгш бусаас айна, ядуугаас айхгүй тайван бусаас айна” гэмээн өгүүлсэн.
Хятадын эртний олон судар бичигт “Чинээлэг” нийгэм болон “тэнцвэртэй” хөгжлийн байдлыг төсөөлөн дүрсэлж байжээ.
20-р зууны 70-аад оны сүүлчээр, Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн бөгөөд Дэн Шяопин: хэсэг хүмүүс эхэлж баяжин, бусдаа дагуулан дайчилж, эцсийн эцэст хамтдаа баяжих хөгжлийн зорилтоо дэвшүүлсэн юм.
40 гаруй жилийн турш Хятад улсын энэ бодлого үр дүнтэй байж, хэсэг бүлэг хүмүүс нь баяжсан бол өдгөө “Хамтдаа баяжих”-ыг ирээдүйн Хятадын хөгжлийн гол зорилт болгож байна.
“Хамтдаа баяжих” гэдгийн тухай 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин : “Бялуу”-гаа том хийхийн зэрэгцээ тэгш хуваах хэрэгтэй.
Тасралтгүй хөгжсөн суурин дээр нийгмийн тэгш байдал, шударга ёсыг хамгаалж, ард түмнээ сургууль боловсрол, ажлын байр, эм эмнэлэг, нийгмийн асрамж, орон сууц зэрэг асуудлаар санаа зовохгүй болгох хэмээн тайлбарлажээ.
Хятад улсын Орлогын тэгш хуваарилалтын судалгааны газрын гүйцэтгэх захирал Ли Шы хэлэхдээ, хамтдаа баяжихыг зөв ойлгоход хоёр зүйл чухал байдаг:
Нэгдүгээрт:
Энэ нь зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн баяжил биш, цөөн хүн баяжаад болохгүй, бүх нийтээрээ баяжих асуудал юм.
Хүн болгонтой холбоотой асуудал. Хоёрдугаарт:
Ялгаатай баяжил, гэхдээ жигд баяжил биш, хүн болгон чинээлэг төвшнөөс дээгүүр байхыг хэлж байгаа юм гэжээ.
Жэжян муж нь эдийн засаг хөгжисөн, хот суурины иргэдийн орлого нь 36 жилийн турш бүх Хятадад тэргүүлж байгаа бөгөөд зах зээлийн нөхцөл хурдтай хөгжиж, шинэчлэлт хийх бүтээлч үзэл ухамсар нэлээд өндөр байгаа учраас үлгэр жишээ бүс болгож байгаа юм.
“Хамтдаа баяжих” нь Хятад улсын хувьд нийгмийн гүнзгий хувиралт гэсэн үг юм.
Чансаатай хөгжих хэрэгтэй бөгөөд тогтолцооны талаар үр дүнтэй байршуулалт хийж, нийгмийн олон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх ёстой.
Онцлон дурдахад “Хамтдаа баяжих” нь зэргээр баяжиж, нэг л төвшинд баяжих явдал биш юм.
Хятад улс хүн ам олон, орон нутаг хоорондын хөгжлийн зөрөө ихтэй учраас олон асуудлыг зохицуулах шаардлагатай.
“Хамтдаа баяжих” зам эрэлхийлэхийн хүнд үүрэг хариуцлагыг Жэжян мужид хүлээлгэсний учир нь ч энэ билээ.