Вакцинд хамрагдсан гадаадын иргэд 7-р сарын 1-с БНСУ-д зорчиж болно

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-14 13:33:36

Тухайн орон нутгийн цагаар 6-р сарын 13-нд БНСУ-ын засгийн газар вакцинд хамрагдсан гадаадын иргэд тус улсад зорчих талаар шинэ бодлого авахаар зарласан байна. 

Уг шинэ тогтоолд, 7-р сарын 1-с вакцинд хамрагдсан гадаадын иргэд тус улсын хилээр ороход нөхцөлтэйгөөр тусгаарлалтаас хэлтрүүлэх бодлого хэрэгжүүлнэ. 

Үүнд гадаадын иргэд нэг оронд хоёр тун вакцинаа хийлгэсэний 14 хоногийн дараа БНСУ-д зорчих үедээ тусгаарлалтаас хэлтрүүлэх хүсэлт гаргаж болно. 

Гадаадад вакцинд хамрагдсан БНСУ-ын иргэд цус ясан төрлүүдээрээ зочлохдоо тусгаарлалтаас чөлөөлөгдөж болно гэж тогтоосон байна.

 Гэвч уг бодлого мутацад орсон вирусийн тархсан Вьетнам, Бразил, Чили, Зимбабве, Бангладеш, Танзани зэрэг 13 орныг хамруулаагүй болно.

Холбоотой мэдээ