Нетаньяху: Бид удахгүй эргэж ирнэ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-15 03:05:23

Орон нутгийн цагаар 2021 оны 6-р сарын 13-нд, Израилийн баруун жигүүрийн нэгдсэн холбооны удирдагч Беннетт албан ёсоор тангараг өргөж, тус орны шинэ ерөнхий сайд болж , 12 жил үргэлжилсэн Нетаньяхугийн засгийн газрын карьерыг дуусгажээ. 

Харин 71 настай Нетаньяху, бид сөрөг хүчний хувиар энэхүү "муу" засгийн газрыг татан буулгаж, "удахгүй эргэж ирнэ" хэмээн мэдэгджээ.

2021 оны 6-р сарын 13-нд, Израилийн парламент шинэ засгийн газар байгуулах төслөөр санал хураалт явуулж, Беннетт болон төв зүүн жигүүрийн “Йеш Атид” намын удирдагч Рапиде нарын хамтран удирдсан 8 намын эвсэлд дэмжсэн 60, татгалзсан 59, түдгэлзсэн 1 санал өгчээ.

2021 оны 6-р сарын 13-ны орой хийлгэсэн шинэ засгийн газрын анхны хуралдаан дээр Пеннетт хэлэхдээ, шинэ засгийн газар ард түмний дунд үүссэн хагарлыг нөхөж, улс орноо “хэвийн байдалд оруулахаар” зүтгэх болно. 

“Үзэл баримтлалын хувьд олон ургальч засгийн газар"-ыг амжилтад хүргэхийн тулд шинэ засгийн газарт оролцох нам эвслүүд эрхбиш үзэл баримтлалын хувьд тэвчээртэй, эедүү байхыг хичээх ёстой гэжээ.

Харин шинжээчдийн хэлснээр, шинэ засгийн газарт оролцсон нам эвслүүдэд “Нетаньяхугийн засгийн газрыг унагах”-аас өөр ямар ч нийтлэг зүйл үгүй. 

Үзэл баримтлал, нийгмийн бодлогын чиг хандлага нь огт өөр юм. 

Тиймээс Хамтарсан засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэхийг цаашид ажиглах шаардлагатай гэжээ.

Холбоотой мэдээ