Амлалтаа биелүүлэхийг шаардав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-15 04:21:46

Хөгжиж буй орнууд цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад зориулж жил болгон 100 тэрбум ам долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх амлалтаа биелүүлэхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес 13-нд хөгжингүй орон, тэр дундаа G7-ын гишүүн орнуудаас дахин шаарджээ. Тэрээр “энэхүү амлалтаа биелүүлэх нь харилцан итгэлцлийг бүрдүүлж, Парисын хэлэлцээрт заасан цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны зорилтыг биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм” гэжээ.

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь Антонио Гутерриштэй санал нэгтэй байгаагаа мэдэгдээд, хөгжингүй орон, тэр дундаа G7-ын гишүүн орнууд өдгөө болтол 100 тэрбум ам долларын дэмжлэгийн амлалтаа биелүүлээгүйн улмаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны зорилт биеллээ олоход ноцтой саад хийж байна. 

Энэ нь энэ онд чуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц”-ын гэрээлэгч  талуудын 26-р чуулганаар заавал авч хэлэлцэх чухал сэдэв юм. 

Энэхүү чуулгаар уг асуудлыг нэг тийш гаргахгүй бол зөвхөн хий хоосон яриа болж өнгөрнө гэжээ.

2009 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Копенгагены бага хурлын үеэр, хөгжиж буй орнууд 2020 оноос өмнө хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилгоор жил бүр дор хаяж 100 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг олгоно гэж хөгжингүй орнууд амласан юм. 

Гэтэл  10 гаруй жил өнгөрсөн боловч өндөр хөгжилтэй орнууд өнөөдөр болтол энэхүү амлалтаа биелүүлээгүй байна.

Холбоотой мэдээ