Ажилдаа сэтгэл хангалуун байх зургаан арга
НийгэмХэрэв та өглөө бүр ажилдаа явахаас төвөгшөөж эхэлбэл энэ нь таны аз жаргал, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлнө.
Өглөө бүр ажилдаа дурлан алхдаг хүмүүс ч гэсэн үе үе уйтгартай, бухимдалтай, эсвэл ажлынхаа зарим зүйлсэд сэтгэл дундуур байдаг.
Зарим тохиолдолд ажлаас залхах, туйлдах, сэтгэл ханамжгүй болох тохиолдол ч бий.
Gallup-ийн судалгаагаар АНУ-ын ажилчдын 13% нь ажилдаа идэвхгүй ханддаг гэж мэдээлсэн байна.
Хэрэв та хийж буй ажилдаа сэтгэл дундуур байгаа бол юу хийж чадах вэ?
Мэдээжийн хэрэг олон хүмүүс ажлын байраа солих талаар боддог ч энэ нь үргэлж зөв сонголт байдаггүй.
Тиймээс ажилдаа илүү сэтгэл хангалуун байхын тулд дараах зүйлсийг туршаад үзээрэй.
Эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүл
Гүйцэтгэж буй ажилд тань сэтгэлзүйн дарамт учруулж буй сөрөг талууд байсан ч гэсэн дуртай зүйл дээрээ гол анхаарлаа төвлөрүүлснээр илүү сэтгэл ханамжтай байх болно.
Танд ажлын ямар үүрэг, даалгавар илүү их таалагддаг вэ?
Энэ ажилтайгаа уялдаатайгаар хийхийг хүсч байгаа зүйл танд бий юу?
Та ажлаасаа юу сурч байна вэ?
Хийж буй ажил хөдөлмөрийнхөө давуу тал, өөрт таалагддаг талуудын жагсаалтыг гаргаарай. Мэргэжлийн түвшинд өсөж хөгжих арга замыг олохын тулд эдгээрийг давуу талаа болгон ашигла.
Хэрэв танд бусдаас илүү дуртай зарим төрлийн даалгавар байгаа бол та эдгээр үүрэг хариуцлагыг олон удаа бие даан гүйцэтгэж чадах уу гэдгийг өөрөөсөө асуугаарай.
Шинэ сорилт бэрхшээлийг даван туулах нь таны ажлыг илүү сонирхолтой болгох арга зам бөгөөд шинийг сурахад өөрийгөө дайчлах боломжийг бий болгоорой.
Хэдийгээр таны хийж буй ажил бүх насаараа хийхийг хүссэн зүйл биш ч гэсэн суралцах, өсөх, мэргэжлийн чиглэлээ судлах боломж байж болох юм.
Өдрийг зөв төлөв байдалд эхэл
Судалгаанаас харахад өдрийг сайхан ааштай эхлүүлж буй ажилчид өдрийн турш илүү үр бүтээлтэй, эерэг байх хандлагатай байдаг.
Тиймээс сэтгэл түгшсэн, уур у цаартайгаар өглөөг угтвал өдрийн турш үүнээс дээрдэхгүй байх магадлалтай.
Зарим зүйлсийг өөрчлөх боломжгүй байж болох ч өглөө бүр тэсэн ядан хүлээх зүйл байгаа эсэхийг шалгаарай.
Ажилдаа явах замдаа дуртай подкастаа сонсоод үзээрэй.
Өдөрт дор хаяж хэдэн минут цэвэр агаарт гарах
Аяга кофе эсвэл цай гэх мэт дуртай ундаагаа уух
Өглөөний эерэг зан үйл нь ажил эхлэхээс өмнө бие махбод, оюун санаагаа тайвшруулах тайтгарлыг бий болгох арга юм.
Сөрөг байдлаас зайлсхийх
Хийж буй ажилдаа дуртай хэдий ч “хо ртой” ажлын байр нь аз жаргалгүй, түг шүүртэй мэдрэмж төрүүлдэг. Компанийн соёлыг бүрэн өөрчлөх нь танд боломжгүй байж болох ч таны ажиллах орчин илүү эерэг байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд зарим зүйлсийг хийж болно. Тухайлбал,
Ажлын байрны хов живээс холуур байх
Өрсөлдөхөөс илүүтэй хамт ажилдаг хүмүүстээ туслахад анхаарлаа төвлөрүүлэх
Сөрөг яриаг хэт тусгаж авах хэрэггүй
Гомдол гаргахаас илүүтэй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилла
Хэрэв ажлын байран дээр таныг “унагаадаг” эсвэл “хортой” зан ааштай зарим хүмүүс байгааг олж мэдсэн тохиолдолд тэдгээр хүмүүсээс зайгаа барих, “ҮГҮЙ” гэж хэлж сурах хэрэгтэй.
Боломжтой бүх өөрчлөлтийг хий
Өдөр бүр хийдэг ажлууд нь таны зан чанар, хүсэл сонирхолд нийцэхгүй байвал ажил дээрээ аз жаргалтай байх нь хэцүү.
Жишээлбэл, хэрэв та бие даан ажиллах зарчмаар илүү амжилт гаргадаг төрлийн хүн бөгөөд үргэлж багаар хамтарч ажиллах шаардлагатай тулгарснаар бухимдал төрөх нь гарцаагүй.
Судалгаанаас харахад хүн ба ажил хоёрын хооронд үл тохирох шинж чанар байгаа тохиолдолд ихэвчлэн сэтгэл ханамжгүй байх нь түгээмэл.
Ажлынхаа мөн чанарыг өөрчилж чадахгүй байж болох ч та өөрийн сонголтоо ажилтайгаа уялдуулах арга замыг хайж болно.
Жишээлбэл, хэрэв та ихэвчлэн ганцаараа ажилладаг боловч багаар ажиллах зайлшгүй шаардлага тулгарвал багаар ажиллах чадвараа сайжруулах хэрэгтэй.
Илүү олон бүлгийн төслүүд дээр хамтарч ажиллах эсвэл ажлын талбараа харилцааны хүрээгээ тэлэх арга замыг хайж болно.
Ийм алхамууд нь стрессийг багасгахаас гадна таны сайн сайхан байдал, хүсэл эрмэлзэл, ажлаа дурлаж хийх боломжийг нэмэгдүүлдэг.
Ажлын байраа хувийн болгох
Ажлын талбараа өөртөө тохируулах чадвартай байх нь сэтгэлзүйн хувьд эерэг нөлөө үзүүлдэг.
Бага зэрэг өөрчлөлт хийснээр өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг орон зайгаа илүү сайн мэдэрч чадна.
Судалгааны үр дүнд нээлттэй оффисын байранд ажилладаг хүмүүс хүсэл эрмэлзэл багатай, стрессийн түвшин өндөр байдгаас гадна бүтээмж, анхаарал төвлөрөл буурдаг болохыг тогтоожээ.
Анхаарал сарниулах байдал, дуу чимээтэй орчинд ажиллаж буй хүмүүс төвлөрөхөөс илүүтэйгээр эдгээр стрессийг зохицуулахын тулд танин мэдэхүйн хамаг эрч хүчээ зарцуулдаг байна.
Ажлын талбартаа жижиг жижиг өөрчлөлт хийх нь ажилдаа сэтгэл хангалуун байх бас нэгэн хөшүүрэг юм.
Та хаана ч ажилласан байсан дараах зүйлсийг анхаарах нь чухал:
Аюулгүй, тухтай ажлын талбай
Сайн гэрэлтүүлэг
Өрөөний тохирсон температур
Ажлын талбараа ажиллах урам зоригийг мэдрэхэд туслах зүйлсээр дүүргэ. Хувийн эд зүйлээ шүүгээндээ эсвэл амралтын хэсэгт хадгалах зэрэг бага зэргийн өөрчлөлтүүд ажлын өдрүүдэд тайвшралыг бий болгож, стресс тайлдаг.
Ажлын байраа тохь тухтай, мэргэжлийн, эмх цэгцтэй байлгахад анхаарлаа төвлөрүүл.
Ажлынхаа утга учрыг олох
Ажилдаа сэтгэл хангалуун байх бас нэгэн арга бол хүчин чармайлтаа өөрчилж, шинэ арга замыг эрэлхийлэх явдал юм.
Ажил нь утга учиртай, юун төлөө ажиллаж байгаагаа мэддэг хүмүүс илүү ажил хэрэгч, үр бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Ажлынхаа утга учрыг олох зарим арга замууд:
Хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчидтэй эерэг харилцаа холбоо тогтоох
Гэр бүлээ тэжээх, ирээдүйнхээ төлөө мэдлэг ур чадвар, хөрөнгө мөнгө хуримтлуулах гэх мэт зарим шалтгаан дээр анхаарлаа төвлөрүүл
Таны ажил нийгэмд ямар замаар ашиг тусаа өгдөг талаар бодох
Гол утга учрыг ойлгох нь дэлхийг өөрчилж байгаа юм шиг мэдрэмжтэй байх албагүй.
Энэ бол таны гэр бүл, олон нийтэд эсвэл нийгэмд хувь нэмэр оруулах арга замыг хайж олох, зорилгодоо хүрэх мэдрэмжийг эрэлхийлэх л явдал.
Таны эцсийн зорилго өөр ч гэсэн одоо хийж байгаа ажилдаа сэтгэл гаргах, гүйцэтгэхэд хялбар болгохын тулд хийж болох зүйлүүд бий. Ажилдаа сэтгэл ханамжтай байхын тулд хийх үйлдлүүд нь таныг илүү аз жаргалтай, эрүүл, сэтгэл хангалуун байхад тусална.