Хэрхэн ажилдаа дуртай болох вэ?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-15 08:32:52

Хүмүүсийг стресст оруулж буй хүчин зүйлсийн нэг нь тэдний эрхэлж буй ажил байдаг.

Ажилдаа идэвх санаачлагчтай, дур сонирхолтой байна гэдэг амжилтад хүрэхийн нэг үндэс. Харамсалтай нь нийт хүмүүсийн 13 хувь л ажилдаа дур сонирхолтой байдаг бол 67 хувь нь ном журмынх нь дагуу албан үүргээ гүйцэтгэдэг, үлдсэн 20 хувь нь ажлаасаа гарахыг хүсдэг гэсэн судалгаа байдаг байна.

Тухайлбал:

Америкийн тодорхой ажлын байруудад хийсэн нэгэн судалгаагаар хүмүүсийн 70 хувь нь ажилдаа тийм ч дуртай биш байдаг гэсэн хариу гарчээ.

Хүн ажилдаа заавал тийм идэвхгүй, дур сонирхолгүй байх ёстой гэж үү? 

Тэгвэл танд ажилдаа шинээр дурлаж, урам зоригтой болоход тань туслах дараах зөвлөгөөг хүргэж байна.

Зөвлөгөө нэг

Та илүү их дасгал хөдөлгөөн хийж байгаарай.

Дасгал хөдөлгөөн хийснээр стресс тайлагдаж, биен дэхь аз жаргалын дааврууд ихээр ялгардаг байна.

Эрүүл чийрэг биетэйгээр ажил дээрээ сэргэлэн цовоо, идэвхтэй байгаарай.

Зөвлөгөө хоёр

Ажлаа бага багаар нь төлөвлөн хийж гүйцэтгээрэй.

Ажил тань дуусахгүй мэт сангдавч олон жижиг болгон хувааж, ар араас нь гүйцэтгэснээр нэг л мэдэхэд та санаанд оромгүй их зүйлийг амжуулсан байх болно.

Зөвлөгөө гурав

Хийж буй ажлаараа бахархаж байгаарай.

Та хийж буй зүйлээ албан хүчээр бус өөрийн бүтээл гэдэг талаас нь хараарай.

Бүтээлээ улам бүр төгс болгох арга замыг үргэлж эрэлхийлж, гүйцэтгэсэн ажлаа хараад өөртөө урам өгч бай.

Ажлаа чин сэтгэлээсээ хийнэ гэдэг аз жаргал, амжилтын үндэс юм шүү.


Зөвлөгөө дөрөв

Та шинэ зүйлийг эрэлхийлж, өргөн хүрээнд сэтгэж байгаарай. 

Өөрийгөө үргэлж хөгжүүлж, шинэ зүйлийг туршихдаа хэзээ ч бүү ай.

Шинээр суралцаж, өөрөөр сэтгэх нь дэвшихэд тань тусална.

Зөвлөгөө тав

Хүн бүрт хийх дургүй ажил гэж бий. 

Ийм тохиолдолд та хамт ажилладаг хүнтэйгээ хийх ажлаа түр хугацаанд солилцож болох юм. 

Хэн нэгний хувьд уйтгартай, тэсвэрлэхийн эцэсгүй ажил өөр нэгний хувьд гойд сонирхолтой, шинэ сэдэл төрүүлэхүйц байж болох юм.

Зөвлөгөө зургаа

Танд нууц авьяас байдаг уу? 

Тэгвэл та өөрийнхөө авьяас чадварыг харуулах боломжоо хайж олоорой. 

Хэрэв та нэг ажлыг төгс гүйцэтгэж чадвал дахин тэр сэдэвтэй холбоотой ажил гарах үед бүх хүмүүс таныг л зорих болно.

Зөвлөгөө долоо

Цагаа зөв хуваарил. 

Өөрийн ажлын цагийг оновчтой, үр дүнтэйгээр хувааж ажиллаж сурна гэдэг ажилдаа сэтгэл хангалуун байх бас нэг хүчин зүйл болдог.

Зөвлөгөө найм

Та хамт ажилладаг хүмүүстэйгээ илүү ойр дотно байгаарай. Тэдэнтэй нөхөрсөг харилцаж, илүү дотно танилц. 

Ажил тарсны дараа хамт хоол идэх, үдийн цайгаа хамт уух гээд олон боломж бий. 

Ажлын орчин нөхөрсөг дулаан байхад ажил хийхэд сайхан шүү дээ.

Нэт Импакт олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар ажилчдын 75% эерэг уур амьсгалтай газарт ажиллахыг чухалчилдаг гэсэн байна.

Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ