БНХАУ Гадаад улсын хориг арга хэмжээний эсрэг хууль баталлаа
ДэлхийБүгд Найрамдах Хятад Ард Улсын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Байнгын хорооны 29-р хурал 2021 оны зургадугаар сарын 10-ны үдээс хойш хуралдаж, хурлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад улсын хориг арга хэмжээний эсрэг хуулийг санал хураалт явуулан баталлаа.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээрх хуулийг олон нийтэд мэдэгдэх тухай БНХАУ-ын 90-р зарлигт гарын үсэг зурсан бөгөөд шинэ хууль тухайн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
Хятад улс өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн хөгжлийн 40 гаруй жилийн хугацаанд дэлхийд харагдахуйц том амжилтад хүрч, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ.
Хятад улс Хятадын онцлогт социализмын замаар энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожихыг тэргүүнд тавихыг баримталж, бие даасан энх тайванч гадаад харилцааны бодлогыг баримталж, ямагт энх тайван хөгжлийн замаар явж, бусад улс оронтой найрсаг харилцааг хөгжүүлж, харилцан хүндэтгэдэг, эрх тэгш, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагаатай шинэ олон улсын харилцааг хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг бүтээхэд түлхэц өгсөөр ирсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд зарим барууны орон, байгууллага Хятадын асар их хөгжлийн бодит үнэнийг харахыг, хүлээн зөвшөөрөхийг, хүлээж авахыг хүсэхгүй байгаа ба улс төрийн зорилго, үзэл суртлын буруу ойлголтоос үүдэн Шинжаан, Хонконг, Төвөд, Тайвань, далай, цар тахалтай холбоотой гэх зэрэг төрөл бүрийн асуудал, шалтгаар Хятад улсын дотоод, гадаадын бодлого, холбогдох хууль тогтоох, хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг хөндлөнгөөс буруутгаж, харлуулж, халдаж байна.
Түүнчлэн тэд Хятадын хөгжлийг гуйвуулж, доромжилж, хориг, шахалт явуулж байна.
Тэр дундаа, олон улсын хууль, харилцааны үндсэн зарчмыг зөрчиж, зөвхөн өөрийн орны хуулийг үндэслэн Хятадын холбогдох төрийн байгууллага, ажилтнуудад “хориг” гэгч дарангуйллын аргыг хэрэглэж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон.
Хятад хүн хэзээ ч асуудал үүсгэдэггүй, гэхдээ бэрхшээлээс айдаггүй.
Хятад улс түүхээсээ аль ч улс орон, гадны хүчний Хятадын дотоод үйл хэрэгт оролцох гэсэн бүхий л хэлбэрийн хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, өөрийн үзлийг бусдад тулгахыг эсэргүүцдэг.
Хятадын Засгийн газраас барууны зарим улс орны зүй бус дарангуйллын үйлдлийг эсэргүүцэх хүчтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зарим хувь хүн, байгууллагын хорон муу, ёс суртахуунгүй үйл ажиллагааны эсрэг хариу хориг тавьсан.
Хятадын эртний мэргэн үгээр “өөрийнх нь аргыг өөрт нь хэрэглэх” хэмээдэг.
БХАТИХ-ын Байнгын хорооноос зарим гадаадын улс орон болон байгууллагын Хятад руу хандсан хориг, шахалтыг хуулийн дагуу эсэргүүцэж, Хятадын эсрэг гадаадын хүчин, дайсагнах хүчний түрэмгий үйл ажиллагаанд хүчтэй хариу цохилт үзүүлж, Хятадад ирэх гаднын аюул, эрсдлийг эсэргүүцэх хуулийн чадамжаа үр дүнтэйгээр дээшлүүлж, гадаадтай холбоотой хууль, тогтоомжийн тогтолцооны бүрдүүлэлтээ эрчимжүүлэхээр Гадаадын улсын хориг арга хэмжээний эсрэг хуулийг хэлэлцэн батлаад байна.
Гадаад улсын хориг арга хэмжээний эсрэг хуулийг баталснаар зарим барууны улс орны эзэрхэг үзэл, улс төрийн эрх мэдлээр далайлгах гэсэн тулгамдсан хүсэлд хариу цохилт өгч, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийн тулгамдсан хэрэгцээгээ хамгаалж, улсын дотоод болон гадаадтай холбоотой хуулийн засаглалын тулгамдсан шаардлагыг нэгтгэн удирдах юм.
Уг хууль Хятадын тал нь нэг талт үзлийг эсэргүүцэж, олон талт үзлийг хамгаалж, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн зарчмыг хүндлэн мөрдөж, олон улсын хэвийн хэв журмыг сахиулах хандлагыг хамгаалах, иргэд, хуулийн этгээд, бусад байгууллагуудынхаа хууль ёсны эрхийг хуулийн дагуу хамгаалах тухай тусгасан бөгөөд Хятадын тал өөрчлөлт, шинэчлэлийн бодлого болоод зах зээлжсэн, хуультай олон улсын бизнесийн орчны бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх шийдмэг зоригоо баримтлах болно гэдгээ харуулж байна.
Хятадын талын гаргасан Гадаад улсын хориг арга хэмжээний эсрэг хууль нь зарим барууны орны “нэг талт хориг”, “урт гарын шүүлт” зэрэг хэрэглэж дадсан арга барилаас өөр.
Уг хууль нь Хятадын гадаадтай холбоотой асуудлаарх хуулийн засаглалыг бэхжүүлэх, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашиг, эрх тэгш, шударга ёсыг хамгаалахад авч хэгжүүлэх зайлшгүй бөгөөд зүй ёсны арга хэмжээ.
Энэ нь аль нэг тусгайлсан улс оронд бус харин Хятадын талын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашигт халдсан цөөн тооны гадаадын этгээд, хувь хүнд чиглэн гаргасан хууль.
Орчин үеийн социалист улсыг цогцоор байгуулах шинэ аян замын явцад Хятад улсын шинэчлэлийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг тэлэх, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах зориг болон тэмүүлэл хэзээд няцашгүй юм.
Эх сурвалж: Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ