Монголчуудыг "хөл хорионд" оруулсан дэлхийн 78 улс

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-16 00:59:04
Монгол Улс цар тахлын өмнө өвдөг сөгдөж, тархалтаараа Энэтхэгийн ард орох болсон.
Гуравхан сая хүнтэй Монголд хоногтоо 2000 мянга давсан халдвар бүртгэгдэж байгаа нь монголчуудыг төдийгүй дэлхийг айлгах болсон.
Харамсалтай нь, ард иргэдийнх нь амь нас, эрүүл мэнд үхлийн ирмэг дээр байхад эрх мэдэлтнүүд нь хүний бөөгнөрөл үүсгэж, шагнал урамшуулал болоод явж байна.
Дэлхийн улс орнууд ув улаан бүс болж цар тахалд нэрвэгдэж байгааг Монголоос айж, хаалгаа барьж эхлэв.
Тодруулбал, дэлхийн 78 орон Монголоос хүн авахгүй гэдгээ зарласан байна. 
Тэдгээр орнууд бол  Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Афганистан, Азербайжан, Хойд Солонгос, Израиль, Казахстан, Кувейт, Лаос, Мьянмар, Непал, Катар, Тимор-Лесте, Туркменистан, Йемен, Герман, Итали, Голланд, Португали, Испани, Албани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Мальт, Норвеги, Польш, Румын, Орос, Швед,
Канад, Куракао, Синт Мартен, Тринидад Тобаго, Аргентин, Чили, Гайана, Суринам, Уругвай, Венесуэл, Алжир, Ангол, Эритрей, Лесото, Ливи, Мадагаскар, Маврикий, Марокко, Сенегал, Австрали, Шинэ Зеланд, Америкийн Самоа, Күүкийн арлууд, Фижи, Маршлын арлууд, Микронези, Ниуэ, Самоа, Соломоны арлууд, Тонга, Вануату  нар юм.  
Харин 113 орон ямар нэгэн байдлаар хязгаарлалт тавьж байна. 
Энэ бол Монголын эдийн засаг, экспорт, импортын хувьд муу мэдээ юм.
Ийнхүү цар тахлаас болж дэлхийд хөл хорионд орсон монголчууд дотроо улстөржиж, хэрэлдээд завгүй. 
Тэнэгийн дотор уужуу гэж.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг байсан одоо айж эхэллээ.
Ирээдүй маань дэндүү бүрхэг, харанхуй болж байна...


Холбоотой мэдээ