ОРОСЫН ЭРДЭМТЭД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСНЫГ ТӨРДӨӨ САНУУЛЖЭЭ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-16 06:03:27

Монголчууд минь! 

Бидний тусгаар тогтнолын асуудал хоёр талд ноцтойгоор яригдаад эхэлсэн байна шүү. 

Жин Шан гэдэг хятад профессор Монгол улсыг Хятадад нэгтгэх ажлыг яаравчлах хэрэгтэй талаар ярьж буй бичлэг шуугиан тарьж байна. 

Гэтэл яг үүнтэй зэрэгцээд ОХУ-ын улс төр судлаач, нийтлэлчид Монголын тусгаар тогтнолыг хамгаалахыг төр засгаасаа хүсэж эхэлжээ.

Оросын тэргүүлэх зэргийн улс төр судлаач А.Храмчихин төр засагтаа хандан Орос улс амиа үл хайрлан Монголыг хамгаалах ёстой гэж бичсэн байна. 

Тэрээр “Оросын хувьд ямар нэг юм боллоо гэхэд Хятадаас амь биеэ үл хайрлан хамгаалах хоёр орон бий. 

Энэ бол Казахстан, Монгол. Тэднийг алдвал ОХУ Бээжинд геополитикийн хувьд мад тавиулж, Уралын нуруунаас дорно зүгт орших газар нутгаа автоматаар алдана гэсэн үг” гэж сануулжээ.

Тэгвэл, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оросын нийтлэлч Г.Садулаев Оросын гол хэвлэлд нийтлэл бичиж, Монгол улсыг Өвөр Монголын араас оруулахгүй байхыг төр засагтаа уриалсан байна.


Холбоотой мэдээ