Камбож – мөөгний хаягдлаас органик бордоо
ДэлхийКамбожийн Сомбо тосгоны тариаланчид үр тариандаа органик тариалангийн технологийг ашиглаж мөөгний хаягдлыг хүнсний ногоо болон бусад тариаланд химийн бодисгүй органик бордоо болгон ашиглаж эхэлжээ.
Органик аж ахуй эрхлэгчдийн нэг ноён Шон Сорфалла өөрийн тариалангийн талбайд мөөгний хог хаягдлыг ашиглах нь хөрсийг бордоход нэмэр болно гэж мэдэгдсэн бөгөөд энэ аж ахуйг тус нутгийн хөдөө аж ахуйн оюутнуудад энэ чиглэлээр дадлагажих газар болгон ашиглаж байна.
Хүнсний ногоонд нэмсэн химийн бодис эрүүл мэндэд ашиггүй байдаг тул энэ технологийг бүх иргэд дэмжинэ гэж найдаж байгаагаа хэллээ.
Ярилцлага
Юуны өмнө, сайн уу гэж хэлмээр байна.
Бид багшаараа удирдуулсан Компонг Том ахлах сургуулийнхан.
Бид өнөөдөр дэлхийн байгаль орчны өдрүүдээр энэхүү органик фермд мод тарих, хүрээлэн буй орчноо цэвэрлэхээр ирлээ.
Цэвэр орчин маш чухал бөгөөд учир нь хүрээлэн буй орчин бохирдол, хогоор дүүрэн байвал эргээд бидний амьдралд нөлөөлнө.
Залуучуудын төлөөлөл болон би байгаль орчноо хамгаалах ёстой.
Энэхүү органик ферм нь дөнгөж хэдэн сарын өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Би нийслэлд байдаг Sangha Mushroom (Царайлаг Мөөг) нэртэй мөөг үйлдвэрлэдэг компанид ажилладаг байсан.
Манай фермийн зорилго нь хэрэглэгчид ойрхон, өдөр бүр шинэ мөөг хэрэглэх боломжоор хангахад оршдог.
Хэрэглэгч маань манайхаас хурааж авснаас хойш 24 цагийн дотор л гал тогоондоо мөөгөө хэрэглэх боломжтой байдаг.
Манай ферм нь ойролцоогоор 24 га талбайтай бөгөөд одоохондоо бид мөөгний хог хаягдлын ялзмагийн найрлага хэр зэрэг үр дүнтэй болохыг мэдэхийг хүссэн тул зөвхөн 1 га газрыг туршилтанд ашиглаж байна.
Хэрвээ туршилт маань амжилттай болоод хүрэн манжингийн ургалт дээрдэж байвал нэмж 9 га талбайд зөвхөн хүрэн манжин тарих бодолтой байна.
Мөөгний мицелиумыг тариаланд ашиглахад үр нөлөөтэй байдаг.
Энэ бичил биет нь хөрсийг шим тэжээлээ нөхөхөд тусалдаг учраас бид үүнийг бичил нөхөн сэргээгч гэж нэрлэдэг.
Манай ажилчид усны савандаа мөөгний хаягдлаасаа хийдэг, заримдаа би усандаа загас хийдэг.
Энэ бүхний нэгдэлээр тарианлан маань хурдан ургацаа өгч байна гэж харж байгаа.
Органик хөдөө аж ахуй нь хүрээлэн буй орчинд тустай бөгөөд хэрэглэгчид аюулгүй. Манай ногоог идэхэд эрүүл мэнд сайн байх болно. Хүнсний ногоондоо хэрэглэдэг зарим химийн бодисыг бид ойролцоо ургадаг зарим зүйлийн тамхи, тиноспора, царцдас, нимбэгний мод, арека самар гэх мэт ургамлыг хольж өөрсдөө үйлдвэрлэдэг тул сайн пестицид болж чаддаг.
Би бол энэ тосгонд амьдардаг тосгоны оршин суугч, аюулгүй тариалалт хийх техник сурах боломж олддог тул энэ ферм дээр ажиллаж байгаадаа би маш их баяртай байна.
Бид мөөгний хаягдлаар хийсэн органик бордоо хэрэглэдэг тиймээс тарьсан хүнсний ногоо маань хэрэглэгчдэд аюулгүй болдог.
Фермерүүд үнээний ялгадас эсвэл бусад амьтдыг органик ялзмагт шилжүүлэх боломжтой тул газар тариаланг сэргээхэд амар болдог.
Органик бордоо ашигласнаар газрын бичил биетэн нэмэгдэж, тэр хавийн газрын хөрс ч сайжирдаг.
Өөр нэг зүйл бол тосгоны оршин суугчид органик бордоо хэрэглэвэл мөнгөө хэмнэх боломжтой юм.