Монгол Улс Ковакс хөтөлбөрийн хүрээнд 238,660 тун вакциныг хүлээн авчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-17 07:17:03


АГУУЛГА: Ковакс хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 92 оронд вакцин түгээгдэж буй.

Тус хөтөлбөрийн хүрээнд АНУ нь бусад оронтой харьцуулахад харьцангуй их буюу дөрвөн тэрбум долларыг хандивласан бөгөөд вакцинууд ямар нэг улс төрийн нөлөө, үнэ төлбөргүйгээр улс орнуудад тэгш хуваарилагдаж байна.

Үүнээс Монгол улсад өнгөрөгч оны долдугаар сараас эхлэн Астра Зенека, Файзер вакцины 238.660 вакциныг оруулж иржээ. Одоо он дуустал дахин нэг сая орчим тун вакциныг татан авахаар бэлтгэл ажлаа хийж байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээс эхлэн Хавдартай иргэдэд Файзер вакциныг тарьж эхэлсэн бөгөөд тус вакциныг тусгай заалттай, архаг суурь өвчтэй, хөхүүл болон жирэмсэн ээжүүдэд хийж байгаа бөгөөд хийлгэсэн иргэд сэтгэл хангалуун байна.

БЗД-ийн ЭМТ-ийн сувилагч М.Янжинханд: 

Тавдугаар сарын 29-ноос эхлээд Ковакс хөтөлбөрийн хүрээнд Файзер вакциныг 14 хоног хийж байна.

Энэхүү вакцинд тусгай заалттай болон архаг хууч өвчтэй, гэрийн асаргаанд байдаг хүнд өвчтэй иргэд жирэмсэн, хөхүүл эхчүүд хамрагдаж байгаа.

Өнгөрсөн 14 хоногт 1763 иргэн тус вакцинд хамрагдсан байна.

Иргэн Ж.Мөнхбат:

Би Ковакс хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн АстраЗенека вакцины бүрэн тундаа хамрагдаад сар гаруй болж байна.

Миний биед ямар нэгэн гаж нөлөө гараагүй. Маш сайн вакцин гэж бодож байгаа.

АстраЗенека нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн.

Вирусээс сайн хамгаалдаг өндөр үр дүнтэй вакцин гэж бодож байна.

ИРГЭН Б.Болортунгалаг: 

Би БЗД-ийн наймдугаар хорооны иргэн.

Хоёр сартай хөхүүл хүүхэдтэй.

Би өнөөдөр Файзер вакцины эхний тундаа хамрагдлаа.

Вакцин хийлгэхээр ирэхдээ хөхүүл гэдгээ батлахын тулд эх хүүхдийн ягаан дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээг үзүүлдэг юм байна.

Би одоогоор вакцин хийлгээд 20 минут болж байна.

Одоогоор бие хэвийн байна.

 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг


Холбоотой мэдээ