Өвөр Монголын эрчим хүчний хэрэглээний 1/6 хувь нь шинэ эрчим хүч юм

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-17 07:26:45

2021 оны 6-р сарын 17-нд сурвалжлагч ӨМӨЗО-ны Эрчим хүчний газраас мэдээлснээр:

2020 оны сүүлчийг хүртэлх байдлаар Өвөр Монголын шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 50 сая 540 мянган кв-д хүрч, бүх Хятадад тэргүүлжээ. 

Өдгөө Өвөр Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 1/3-ээс дээш хувь, нийгмийн эрчим хүчний хэрэглээний 1/6 хувийг шинэ эрчим хүч бүрдүүлж байна.

Өвөр Монголын нүүрсний эрчим хүчний үүсгүүрийг "нүүрстөрөгч хэт бага ялгаруулах, эрчим хүч хэмнэх" болгон өөрчилсөн хэмжээ 90 сая кв-аас давж, нүүрсний эрчим хүчний хоцрогдсон үйлдвэрлэлийг татан буулгасан хэмжээ 332 мянган кв хүрч, цахилгаан хангах стандарт нүүрсний хорогдуулалт 2012 оныхоос 18 грамаар буурч, Хятадын хэмжээнд хамгийн томоохон цэвэр бөгөөд өндөр үр ашиг бүхий нүүрсний цахилгаан хангах системийг байгуулж, өөртөө засах орны эрчим хүчний бүтцийг "цэвэр, нүүрстөрөгч багатай" болгох шилжилтийг түргэтгэжээ.

Холбоотой мэдээ