Дональд Трамп сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө
ДэлхийАНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп "Fox News" мэдээллийн агентлагийн сурвалжлагч Сийн Ханнитид утсаар ярилцлага өгөхдөө сонгуульд ялаагүй гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр өнгөрсөн онд буюу долоон сар гаруйн өмнө болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш анх удаа Жо Байденд ялагдсанаа хүлээн зөвшөөрч буй нь энэ юм. Трамп “Хамгийн гайхалтай нь бид 64 сая саналаар амархан ялахаар байсан ч 75 сая санал авсан. Гэтэл ялж чадсангүй. Гэхдээ цаашид юу болохыг сайн харах хэрэгтэй” гэжээ.
Эргэн санавал, Трамп сонгуульд иргэдээс нийт 74.2 сая санал, Жо Байден нийт 81.2 санал авсан билээ. Түүнээс гадна төлөөлөгчдийн 306, 232 саналаар Жо Байден сонгогдсон юм. Дональд Трамп сонгуулийг будлиантай болсон, өөрийгөө үнэмлэхүй ялалт байгуулсан хэмээн үндэслэлгүйгээр удаа дараа зарлаж байлаа. Тэр ч байтугай тэрбээр сонгуулийн дүнгийн эсрэг 60 орчим гомдол мэдүүлж зарга хийсэн билээ.
Энэ долоо хоногт Сийн Ханнититай ярилцахдаа Трамп 2024 оны сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа хэлээд, цар тахлын үед ганц АНУ л хамгийн сайн ажилласан гэж өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Эх сурвалж: HUFFPOST