ТӨӨРӨГ ТАВИЛАН, ХУВЬ ТАВИЛАН, БУЯН ЗАЯА, ХУВЬ ЗАЯА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-18 11:44:03

Хөдөлгөөний цорын ганц хэлбэр нь эргэлт юм. 

Энэ нь арга - билэг хоёр янз. 

Глактик бүхэлдээ эргэлдэн оршдог. 

Од эрхэс нар дэлхий, атом, цөм электрон эргэлдэх хөдөлгөөнтэй оршдог. 

Эгэл өчүүхэн ч бай, аварга том ч бай

Эсвэл бүх л глактик ч ялгаагүй 360 хэмийн давтамжтай.

Хөдөлгөөн бол хэм юм гэсэн аксиом гарч байна.

Үрнээс үндэс нахиа гарч дахин үрлээд  хагдарч унана. 

Ургамлын ургаж төлжих оршихуйн хэлбэр нь өнөөх эргэлт дэлхийн эргэлтийн 360 хэмтэй давхцаж байна.

Хүмүүний бүрэлдэж төрж өсч өтөлж үхэх ч ялгаагүй мөн л эргэлт болой.

Хөдөлгөөн хэм учраас үл давтагдах давталт болно.

Нар дэлхий сар гурвын хөдөлгөөний харилцааг ажиглая.

Өнөөдрийн битүүнээс дараа сарын битүүн хүртлэх 360 хэмийн эргэлтийн тойргийг хоёр диаметрээр нь дөрөв хуваая.

Дөрвөн 90 хэм буюу дөрвөн долоо хоногт хуваагдана.

Битүүнээс шинийн 8 хүрэхэд сар тал болдог.

Наймнаас 15-нд шилжихэд сар тэргэл болно.

15-наас 22 болоход сар дахиад тал болно.

Харин хоёрноос битүүнд хүрэхэд сар мән тэргэл болдог ч бидэнд харагддаггүй.

Тэгээд сар битүүрчээ гэдэг. 

Хүний нүднээ ив илхэн үл давтагдах дахилт 22,8, 15 битүүнийг ажиглая.

Сар дэлхийг дунджаар 28 хоногт нэг удаа тойрохдоо үл давтагдах давхцлаар аялана.

360 хэмийн цэг бүхэн өөртэйгээ давхцахаас гадна харгалзагаа цэг болгондоо ч мөн л давхцал юм.

Сансрын бүх эрхсийн хөдөлгөөний ерөнхий загвар ийм буюу.

Тухайлбал:

Нар - дэлхий, оддын хотууддэлхий гэх мэт.

Сансрын энэ давхцал нь хүний эрүүл мэндэд идэвхтэй үечилсэн нөлөө үзүүлнэ.

Үүнийг судлах ухааныг зурхай гэжээ.

Зурхай нь монголын уламжлалт анагаах ухааны бүрэлдэхүүний нэн чухал хэсэг нь мөн.

Анатомгүй анагаах ухаан байж болохгүйн адил зурхайгүй анагаах ухаан ч байх аргагүй.

Зурхайн ухаанд үндэслэгдэн хүний бүтэц бүрэлдэхүүний хийсвэр боловч цаад үндсээрээ их бодилог төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, буян заяа гэсэн дөрвөн язгуурыг гаргажээ.

Төөрөг тавилан гэдэг нь:

Эхэл төгсгөлгүй цаг хугацаа, хязгааргүй орон зай, тоо томшгүй од гаригийн дундаас, энэ нарны ертөнц, энэ дэлхийд тэдгээрийн дугших хэм, харгалзах өнцөг) ойртох, холдох зайн давтац, татах, түлхэх харилцан нөлөөлийн үечлэн давтагддаг мөчид төрснийг хэлнэ.

Огторгуйн бүхий юмс нэгэн хэм нэгэн лугшилтын дахилтгүй, дахилтын давхцалд бүтэж, төрж оршиж арилдаг.

Хөдөлгөөний мөн чанар нь агшин дутамд өорчлөгдөж байгаад юм.

Тэрхүү биет тийм байдалд оршиж буй бус харин тийм байдлыг туулан өнгөрч байгаа юм.

Глактик ч, аварга эрхэс ч хүний бие ч, электрон ч дахилтгүй давхцалаар тасралтгүй хувьсч байгаа юм.

Аливаа үечилсэн долгионлог хөдлөл нь хөгжил дэвшил хувьсал байдаг.

Учир нь дараагийн үе шат дараагийн долгион бүр нь түрүүчийнх дээр давхцаж дараагийн шинэ шат болдог.

Хэмнэл хэзээ ч нэг янз байдаггүй.

Одод дэлхийн ойртол холдлын тэр давтамжийг, бөөгнөрөл нөлөөллийг харгалзан 12 болгон хуваажээ.

Аль ямар одны  харгалзсан жилд хүн төрөв. 

Тэр хүн тэр оддын 12 жилийн давтамж давхцалын нөлөөн дор амьдрах болно. 

Мөн төрөх үеийн нарны дотоод идэвхжилийн байдал давхцал ч нөлөөтэй.

Нарны дотоод идэвхжил 11 жил орчмын давтамжаар явагддаг. 

Од гаригын татах түлхэх хүчин гравитац цэнгийн далд чанар нөлөө нарны соронзон шуургын давтамж зэрэг хүний эрүүл мэндэд хэдэн нас хэдийд яаж нөлөөлж болохыг тооцон төөрөг тавилан хэмээчихүй. 

Хүний амьдралын хамгийн эмзэг үе бол төрсний дараах дөрөв дэх хоног, нярай үе, долоо дахь сар, нэг нас юм. 

Хүүхэд сар, од, эрхэс, нар, дэлхий, гадна орчны нөлөөнөөс хальж хамгаалагдсан ариун далд орчинд бүрэлдэж өсөн байдаг. 

Төрөнгүүт нь тааламжтай орчин солигдож өөр ил далдын догшин ширүүн нөлөөнд ордог. 

Нялх, нярай бие мах бодь од, нар, сар, дэлхий, гадаад орчны элдэв урсгал долгион нөлөөлөлд өртөн хэвлий дэх эрүүл мэндийн түвшин доош унадаг. 

Уналт дөрөв дэх хоногтоо зогсож эргэхгүй бол насанд аюултай. 

Энэ нь час өдөр болой. 

Эрүүл мэнд дээшилж эхэлвэл 5,6, 7 дахь хоногтоо анх хэвлий дэхь үеийн эрүүл мэндийн түвшиндээ хүрнэ

Үүнийг эрүүл мэндийн "0" шугам гэж үзвэл хүний эрүүл мэнд энэ шугмаас дээш доош дөрөв хоногийн хугацаагаар савлан үргэлжилнэ.

Төв шугамаас хазайх эрүүл мэндийн савлалтын агууриг төрсний дараах долоо хоногт хамгийн өндөр байх бөгөөд цаашдаа намссаар нэг наснаас тогтворжино. 

13,25 насанд агууригийн савлалт мөн өндөрсөж өртөмхий байдал нэмэгдэнэ. 

12 жилийн давтамж нь анхны жилийн давхцал бүхэндээ агуургийн савлалт өндөрсөнө. 

Үүнийг жил орох хэмээнэ.

Агуургийн савлалт нас ахих тусам намсана. 

Эмэгтэй 49 наснаас, эрэгтэй 61 наснаас эрүүл мэндийн төв шугамаас хазайх савлалт мэдэгдэхүйц намсана. 

Цаашдаа намссаар төв шугамын доохон талд савлалт зогсоно. 

Энэ зогсолт нь эрүүл мэндийн биологийн цаг, анх түлхэгдсэн тэр цэгтэйгээ давхцаж байгаа юм. 

Төөрөг тавилан буюу хүмүүний амьдралын тойрог гэдэг ийм ажгуу. 

Эрүүл мэндийн төв цэг гэдэгт биеийн эрүүл мэндийн түвшин, оюун ухааны цэвэршил, сэтгэлийн цайрал, амин орны бэхжил, сүнсний ариусал бүгд давхцаж буйг тэмдэглье. 

Эрүүл мэндийн төв цэгээс дээш, доош савлах агууригч мөн л энэ тав яваа. 

Харин аль нь хэд хоног хэдэн сар жилийн хэлбийлт хазайлттай байдаг вэ? 

Энэ асуулт хариулах эзнээ хүлээж байна. 

Сар, дэлхийн таталцал, түлхэлтийн харьцааны мэдэгдэхүйц өөрчлөлт нь долоо хоногийн давтамжтай болох тухай түрүүхэн дурьдсан. 

Энэ долоо хоногийн доторх өөрчлөлтөнд тулгуурлан сүлд, амин, час гариг гэсэн ухагдахуунуудыг гаргажээ.

Эдгээрээс арай илүү анхаарал татаж судлагдаж хөндөгдөж байгаа нь час гариг юм.

Биологийн цаг түлхэгдсэний дөрөв дэх гариг юм.

Төрсний дараах эрүүл мэнд доош “Арлаг" тал руугаа савлалтын эцсийн цэг.

Энэ давтамж хоёр долоо хоног нэг удаа давтагдана.

Нөгөө хоёр долоо хоногтоо төв цэгийн дээд «Арлаг» талд давтагдана.

Сарын дөрвөн долоо хоногийн хоёр час өдөр нь арай илүү таагүй байна гэсэн үг.

Тэргэл сартайд мэс засал хийхэд төрсөн эмэгтэй цус алдалт илүү байдаг.

Багш айлдсан нь:

Арван тавны сарны гэрэл чинь айхтар хортой эд шүү дээ.

Тэргэл сарны гэрэлд хүүхэд унтуулаад байвал гариг, саа өвчин тусдаг.

Та нар боддоо эмтчулуу арван тавны сар гарангуут өрхийг нь бүтээж, үүдийг нь хаасан гэрийн дээвэрт гаргасан жижигхэн цоорхойгоор тусах сарны гэрлийг дагуулан шөнөжин бариад өглөөний нарнаас өмнөхөн сүү хийхэд тавганд байсан чулуу шар хийтэл нурж шороо болдог.

Ингэж номтгоод эмэнд хэрэглэдэг байж билээ.

Сарны цэвдэгт хальтарсан нарны хөлдөнг үрлээр шөнөжин бөмбөгдөхөд чулуу хүртэл чанар төрхөө ингэж алддаг байна.

Сансрын эрхэстэй хүмүүний бие нь амин шүтэлцээ барилдлагатай тэр их хүчний нөлөөн дор оршдог болохоор төөрөг тавилан нь хүмүүний бүрэлдэхүүн хэсэг болой.

Хувь тавилан нь төөрөг тавилан мэт хязгаар хяраагүй биш ч гэсэн хэт явцуу бус аа.

Хувь тавилан нь тухайн хүнийн эцэг эх, өвөг, эмэг, элэнц, хуланц... үр хүүхэд, ач гуч... ах, дүү, төрөл садан, босоо тэнхлэгээрээ мянга гаруй, хэвтээ тэнхлэгээрээ хоёр тийшээ 700 гаруй жилийн хавтгайд байсан, 6айгаа, байх түм шахам хүний ясан ба цусан төрлийн ураг угсааны сүлд, сахиус болой.

Арай өөрөөр хэлбэл тэдгээр хүмуүсийн орхисон оршин буйомог бүлгийн нэгдмэл амин? орон юм.

Ерөөсөө хүнийн физик бие бүрэлдэхүүний хамгийн өчүүхэн хамгийн болхидуу хэсэг нь л дээ.

Харамсаад баршгүй нь бид биеийн цорын ганц гол оршихуй, ухамсрын гал нь биеийн дайвар гэж бат нот, өөрөөр бодож сэтгэх боломжоо алдталаа итгэчихсэн.

Хэт итгэл бол мэдрэхүйн үүдээ хааж чулуужихаас ч долоон дор сэтгэлгээгээ хорих явдал мөн.

Хүний эрүүл мэнд энэ овог бүлгийн сүлд сахиусны орон зайд “кодлогдон” хүлээж байдаг.

Эхийн умайд усан ураг бүрэлдэх агшинаас сүлд сахиусны аминжихуй орон нөлөөлж эхлэнэ.

Түүний дотуур цамц мэт эцэг, эхийн амин орны нөлөө бий.

Төрөх хүүхдийн эмгэгшил наад зах нь, эцэг, эхийн амин оронд үүсчихсэн байдаг.

Магадгүй энэ нь эмэг, элэнц, хуланцаас ч эхэлсэн байж болно.

Монголчууд эрт дээр үеэс ч сүлд, сахиус, онгодоо тахидаг ёстой байсан.

Энэ нь ирээдүйн үр удмын орчиноо цэвэр ариун, эрүүл байлгах урьдчилсан арга чарга байжээ.

Бөхийн удам холдож төрдөг гэсэн Монгол ухаан бий.

Сайтар тунгаавал ураг төрлийн харьших өнцгийн хазайлтыг мэддэг байжээ.

Эцэг, эх хоёр харь хүн нийлж суугаад гарсан хүүхэд нь эцэг, эхийнхээ тавь тавин хувь шинжийг авч төржээ.

Тэгвэл хүү нь эцэг ясан төрөлдөө эхээс 45 хэмээр, охин эцгээс эх цусан төрөлдөө мөн 45 хэмийн өнцгөөр хазайдаг.

Хүү охин гэрлэхээр энә мэт харшсаар 9 дэх үе дээрээ анхны өндөр өвөг, эмгийн шинжтэй болтлоо харшдаг.

Бөхийн удам холдоо төрдөг үнэн ажээ.

Доошоо арав дахь, хажуу тийшээ зургаа дахь үе нь эцэг, эхийн цус ясан төрлөөс төдийгүй ураг, удмын сүлд, сахиусны аминжихуи орноос гарч харшдаг болой.

Эд байгалийн шинэ овог үүсгэн аж төрөх жамтай ажээ.

Залуу эцэг, эх хүүхэд ахуйдаа ээж, аавдаа буруу эрхлэж, зөрүүдэлж, гөжиж зовоож байсан бол тэр авир нь эцэг, эхийн амин орноор хүүхдэд нь өвлөгдөн эцэг, эхээ үзэхээр хүнээ байдаг.

Үүнийг үйлийн үр хэмээчихүй.

Хүний хувь тавилан нь төөрөг тавилангийн адил сонгож болдоггүй, засаж залах, эрүүлжүүлэх боломж илүүтэй уян хатан байдаг.

Өвчин эмгэг биед үүсэхээс өмнө амин оронд нь үүсчихсэн байдаг.

Тав, арав магадгүй хорин жилийн дараа үүсэх эмгэгийг ч амин оронд нь эрт оношлон зайлуулж болно.

Тэр ч бүү хэл хүн төрөхөөс өмнө овог удмын сүлд сахиусны эмгэг согог орон хүлээж байдаг.

Тэр омгийнхны нэгдсэн хүсэл санаачлагаар сүлд, сахиусныхаа оронг ариусган цэвэршүүлж болдог.

Хувь заяа нь нилээд хязгаарлагдмал юм.

Номын багш, сурах эрдэм, уулзах нөхөд, учрах хань, үр хүүхэд, эрхлэх алба, дэвших, буурах мөр, бүтээж тууривах үйл зэрэг болно.

Буян заяа нь:

Амьдрах орон гэр эд хөрөнгө, унаа хөсөг, өмсөх зүүх, идээ ундаа багтана.

Энэ бүгд хүмүүний аж төрөхөд цаг ямагт эрчимтэй идэвхтэй нөлөө үзүүлдгээс эрүүл мэндээс салгах аргагүй.

Төөрөг, тавилан, хувь тавилангаа хүн сонгодоггүй.

Тэр хоёр таныг хүлээж авдаг.

Төөрөг тавилан од, нар, сар, дэлхий харилцан шүтэлцэлийн харгалзах хугацааны давтамжит тохиол болохын хувьд тогтвортой ч, цэвэр ариун ч юм. 

Биднийхээр байгальлаг, бурханлаг чанартай юм. 

Мэдээж сөрөг, эсрэг нөлөө буй. 

Түүнийг нь эцэг, эх, багш, эмч хүмүүс мэдээд эсрэг нөлөөллийг давамгай хүлээн авахаар хүнийг хөгжүүлэх учиртай.

Хувь тавилангаа мөн л сонгодоггүй. 

Тэр дунд хүн төрдөг. 

Хувь тавилан нь төөрөг тавилан дотор багтдаг арай явцуу ойлголт болох тухай түрүү дурьдсан. 

Хувь тавилан нь хүмуүнлэг чанартай. 

Тийм болоод цэвэр ариун ч бас бохир сэвтэнгүй байдаг.

Эрүүл энх, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ