УУЧЛАЛ бол өөртөө болон өрөөлд өгч буй хамгийн шилдэг бэлэг

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-18 12:34:53

Хэн нэгэн танд ямар нэгэн муу зүйл хийж таныг гомдоож шархлуулах үед та хэрхэн хариу үйлддэг вэ? 

Дийлэнхдээ хүмүүс харилцаагаа таслах, хариугаа авах, хэсэг хугацааны дараа мартана, ямар нэгэн муу зүйл тэр хүнд тохиолдоосой гэж хүсэх гэх мэт хариу үйлддэг. 

Эсвэл өөрийнхөө сэтгэл санааг ямар нэгэн зүйлээр тайвшруулах гэж оролддог. 

Уучлал нь таны эрүүл мэндэд тустай! 

Доктор Вортингтоны судалгаагаар хүмүүс таагүй сөрөг мэдрэмжээ ярих үед тэдний зүрхний цохилт нь түргэсэж байгааг тогтоожээ. 

Уучилдаг хүмүүст шалтгаангүй бие зовиурлах юмуу сэтгэл гутралын шинж тэмдэг бага, үхлээс айх айдас бага ба амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгаа гарчээ. 

Түүнчлэн уучламтгай хүмүүсийн өмнөх сард биеийн зовиур бага, эмийн хэрэглээ бага, бага ядарсан, илүү чанартай унтдаг ба уучлал нь стрессийн түвшинг бууруулдаг гэсэн үзүүлэлт тус тус гарчээ. 

Уучлал бол өөртөө болон өрөөлд өгч буй хамгийн шилдэг бэлэг юм! 

Хүмүүс нөгөө хүн уучлалт гуйгаагүй учир би уучлахгүй гэсэн байдлаар хандах нь элбэг байдаг. 

Тэгээд үргэлж хорсол, үзэн ядалтыг тээж байдаг бөгөөд үргэлж өөрийгөө нөгөө хүний хохирогч болгон амьдарч байдаг. 

Харин уучлал нөгөө хүн уучлал гуйгаагүй байсан ч сэтгэлийнхээ хүлээсээс тавьж явуулахыг хэлэх бөгөөд нөгөө хүнд үүрд өөрийгөө дарамтлуулах боломжийг олгохгүй гэсэн үг юм. 

Уучлал гэдэг бол шударга ёс ба өршөөлийг холбох гүүр юм. 

Доктор Тодд хэлэхдээ:

Хэн нэгэн намайг гомдоох үед би шударга ёсыг хүсдэг, харин би хэн нэгнийг гомдоох үед өршөөл үзүүлэхийг хүсдэг гэжээ. 

Хэрхэн уучлах вэ? 

Уучлал нь хоёр түвшинд явагддаг ба нэг нь шийдвэр гаргах нөгөө нь сэтгэл хөдлөлийн түвшинд явагддаг. 

Хүмүүс уучлах шийдвэр гаргасан ч тухайн болсон үйл явдлын талаарх таагүй сэтгэл хөдлөлүүд болох уурлах, хорсох, өш санах, айх, сөрөг бодолд автах гэх мэт хэвээр байгаа бол уучлал явагдаагүй байна гэсэн үг юм. 

Мэдээжийн хэрэг уучилна гэдэг тийм амар хялбар хийгддэг зүйл биш бөгөөд энэ бол үйл явц юм. 

Хамгийн түрүүнд таныг хэн нэгэн гомдоож шархлуулах үед ямар сэтгэл хөдлөлүүдийг мэдэрсэн бэ гэдгийг хэн нэгэнд хуваалцах хэрэгтэй. 

Хэрвээ хуваалцах итгэлтэй хүн байхгүй бол цаасан дээр бүх төрсөн мэдрэмжүүдээ бичээд урж хаяад үзээрэй. 

Уучилна гэдэг нь эвлэрнэ гэсэн үг биш юм


Хүчирхийлэлтэй юмуу байнгын сэтгэл санааны дарамтанд байгаа хүмүүс уучиллаа гээд тэр харилцаандаа эвлэрээд байна гэсэн үг биш.

Уучлах болон итгэх гэдэг нь хоёр тусдаа ойлголт.

Хэн нэгэн таны итгэлийг алдсан бол уучиллаа гээд энэ дотны харилцаагаа үргэлжлүүлнэ гэсэн үг биш юм.

Таны зүгээс уучлах нөгөө хүний зүгээс итгэлийг олох явдал юм.

Хүчирхийллийн харилцаанд өртөгсөд нь өөрийгөө буруутгаж надаас болоод энэ хүчирхийлэл гарч байна гэсэн ташаа итгэл үнэмшил суудаг бөгөөд хэзээ нэгэн цагт энэ хүн өөрчлөгдөнө гэж горьддог.

Тухайн хүн танд удаан хугацааны гэмтэл учруулах боломжийг бүү болгоорой. 

Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг

Холбоотой мэдээ