Хятад улс Шэн Жоу 12 сансрын хөлөг хөөргөсөн нь сансрын хөгжлийн чухал алхам юм

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-18 14:15:33

2021 оны 6-р сарын 17-нд Шэн Жоу 12 нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөж, 6 цаг гаруй аялаад Тянь Хэ сансрын бүхээгтэй холбогдлоо. 

Хятадын гурван сансрын нисэгч ч анх удаагийн эх орныхоо сансрын станцад амжилттай орж, дэлхий дахинд Хятадын сансрын төлөвлөгөөний шинэ гараа нээгдсэнийг харуулсан юм. 

Энэ удаагийн сансрын хөлгийн хөөргөлт нь Хятад улсын сансрын хүчирхэг гүрний байр суурийг улам бэхжүүлж, Хятад улс ч хүн төрөлхтний сансрын уудамд хайгуул хийх үйлст улам их хувь нэмрээ оруулах болно.

Шэн Жоу 12 нисэгчтэй сансрын хөлгийн нэг чухал үүрэг бол сансрын станцад судалгааны үндэс суурь тавьж өгч, хойшдын сансрын ажил үйлсэд нандин туршлага хуримтлуулах болно. 

Энэ удаагийн хөөргөлтөөр дамжуулан Хятад улс нисэгчтэй сансрын техникийг цаашид ахиулахыг хүсэж буй юм. 

Өнгөрсөнтэй зэрэгцүүлбэл зөөгч пуужин маань улам аюулгүй найдвартай болсон юм.

Үүнээс гадна Хятад улс бас сансрын нисэгчийн сансар дахь амьдралын чанарыг дээшлүүлж, тэдний урт хугацаа сансарт ажиллаж амьдрахыг баталгаажуулахыг хүсэж буй юм.

Онцгойлон дурдууштай нь Хятадын сансрын салбарт олсон эдгээр амжилт нь амархан олдоогүй юм. 

Хятад улс эрт дээр үеэсээ сансарт нисэхийг эрмэлзэж байсныг Чан Э дагина саранд ниссэн домог тодоос тод харуулж буй юм. 

Хятадын ард түмний эдгээр мөрөөдөл тэдний сансрын ажил үйлст хүн тэнхээ нэмэрлэсэн юм. 1970 оны 4-р сард Хятад улс анхны хиймэл дагуулаа хөөргөсөн нь түүний дараа дараачийн хиймэл дагуул хөөргөлтөд баттай үндэс суурь тавьж өгсөн юм. 

Түүнээс олон жилийн дараа 2003 оны 10-р сард Хятад улс анхныхаа нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, сансрын нисэгч маань сансарт 21 цаг ажиллаж байсан юм. 

Энэ мэтээр Хятадын сансрын ажил үйлс шил шилээ даран өөдлөн дэвжсээр өнөөдрийг хүрч буй юм.

Зөвхөн 2020 он гэхэд Хятад улс 39 удаа амжилттай хөөргөлт хийж, олон төрлийн сансрын аппаратыг тойрог замд оруулж байсан юм. 

Үүнд ангараг гаригт хайгуул хийх аппарат болон саран бөмбөрцгийн гадаргаас дээж авч буцаж ирсэн хайгуулын аппарат байсан юм. 

Үүнээс гадна Хятад улсын сансрын станц нь гол бүхээг, лабораторийн бүхээг, ачаа тээврийн бүхээг, нисэгч тээвэрлэх бүхээг зэрэг олон бүхээгээр бүрдэх юм. 

Эдгээрийг 2022 онд бүгдийг байгуулж дуусгах гэж буй юм.


Холбоотой мэдээ