Олон улсын хамтын ажиллагааны боломжийг хайж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-18 14:51:15

2021 оны 6-р сарын 17-нд, Чэндү, Чүнчин хотын эдийн засгийн тойргийн хөрөнгө оруулалтыг дэмжих, сурталчлах хурал Шанхай хотноо амжилттай зохиогдов. 

Хурал нь "Хос хотын эдийн засгийн тойргийг хамтдаа байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцах" уриан дор зохиогдож, Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн гадаад дотоодын нэрт аж ахуйн нэгжүүд, худалдааны нийгэмлэг, Шанхай хотод суугаа байгууллагуудад хандан хөрөнгө оруулалт хийхийг уриалав.

Арга хэмжээнд АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, БНСУ, Сингапур, Израйль зэрэг орнууд болон Хятадын Хонконг ээрэг бүсийн 100 гаруй аж ахуйн нэгж, худалдааны нийгэмлэг, консулын байгууллага, Сычуань, Чүнчин хотын гадаад харилцаа, хөгжил өөрчлөлт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих байгууллагууд оролцжээ. 


Аж ахуйн нэгжүүдийн дотор дэлхийн топ 500, Хятадын топ 500, хувийн хэвшлийн топ 500-д багтсан аж ахуйн 37 нэгж багтсан байна.

Чэндү, Чүнчин хотын эдийн засгийн тойргийг Хятадын үндэсний стратеги болгосноос хойш Сычуань муж нь аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх, паркийн бүтээн байгуулалт зэрэг талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирсэн юм. 2021 оны 5-р сарын байдлаар Сычуань, Чунчин хотууд 10 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар нийт 248 гэрээ байгуулжээ.

Холбоотой мэдээ