Microsoft компани энэтхэг гүйцэтгэх захиралтай боллоо
ДэлхийАНУ-ын технологийн салбарын тэргүүлэгч компани Microsoft энэ долоо хоногт Энэтхэг гаралтай Сатя Наделлаг гүйцэтгэх захирлаар томиллоо.
Тэрбээр 2014 оноос хойш үүнээс нэг шатаар доод түвшний албан тушаал хашиж байжээ.
Тухайн үед Наделла компьютер үйлдвэрлэгч төдий байсан компанийг үүлэн тооцооллын салбарын тэргүүлэгч болгон асар их ашиг олж, компанийн нийт үнэлгээг бараг хоёр их наяд ам.долларт хүргэсэн байна.
Microsoft компанийн гүйцэтгэх захирлын суудалд өмнө нь Жон Томпсон сууж байсан бөгөөд хамт олон нь дуу нэгтэйгээр түүний суудлыг Наделлад өгөхийг дэмжжээ.
Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс хүнд асуудлуудтай нүүр тулж буй энэ үед гүйцэтгэх захирал ийнхүү солигдож байгаа нь олон хүний анхаарлыг татсан явдал болж байна.
Тухайлбал:
2000 онд Билл Гейтс Удирдах зөвлөлийн дарга байхдаа нэгэн ажилтантайгаа амрагийн харилцаа үүсгэсэн нь хоёр жилийн өмнө илэрч, шалгагдаж байгаа билээ.
Гэхдээ Билл Гейтс 2020 оны эхээр компанийнхаа Удирдах зөвлөлөөс гарсан нь дээрх хэрэгтэй холбоогүй аж.
Түүнээс гадна Билл Гейтс өдгөө 27 жил ханилсан Мелиндагаас салаад удаагүй байна.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор хүмүүс Microsoft компанийн дотоод дахь бэлгийн дарамт, хүчирхийллийг илүү нарийн шалгаж, тогтмол тайлан гаргаж байхыг шаардах болжээ.
Тус компаниас энэ талаар албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.
Харин Наделла энэ асуудлыг өөрөө хөндөж “2021 оны Microsoft 2000 оны Microsoft-оос тэс өөр.
Миний хувьд энэ байгууллагын бүх хүний соёл, олон талт байдал, туршлага хамгийн эрхэм” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN