ОХУ Улз голын даланг зогсоох талаар Монголд шахалт үзүүлнэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-19 22:06:54

ОХУ-ын Справедливая Россия намын дарга Сергей Миронов Төрийн Думд ОХУ, Монголын парламентын бүлгийн депутат нартай уулзалт хийж, Монголын Улз голын далангийн ажлыг зогсоох талаар хэлэлцлээ.

Улз голын далангийн ажил 2020 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд  Оросын Өвөр байгаль, Баруун, Зүүн Тарь нууруудад байгалийн нөхөж баршгүй аюул учруулна гэж оросууд үзэж байгаа.

Сергей Миронов “Монголчуудын барьж буй энэхүү далан нь Өвөр Байгальд нийгэм, эколог, эдийн засгийн асар их аюултай” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Гадаад харилцаа, цаг агаарын өөрчлөлтийн албаны захирал Иван Кущ “Монголын ГХЯ-ны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийхэд бид түүнд энэ талаар ярьсан. Шинжлэх ухаан, судалгааны ажлаа ч танилцуулсан. Харин Монголын парламентын гишүүд тус далан Монголын эдийн засагт их ач холбогдолтой гэж мэдэгддэг” гэж ярьсан байна.

Уулзалтад оролцогчид далангийн ажлыг зогсоох талаар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны сайд Александр Козлов, Засгийн газрын ХАА, эколог хариуцсан төлөөлөгч Виктор Абрамченко, Монголын УИХ-д шаардлага хүргүүлж, Монголд тусгай төлөөлөгч илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ