Зүгээр дээ...

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-20 03:31:56

Зүгээрдээ..

- Ялагдаа юу? Зүгээр дээ.

Арчаагүй ялагч байснаас энэрэнгүй ялагдагч байсан нь хамаагүй дээр. 

- Хэл амны бай болоо юу? Зүгээр дээ. 

Бай томрох тусам оноход хялбар болдог. 

Амьдралд чинь ахиц гарч,амжилт чинь томрох бүрт таныг онох сөрөг үгс нэмэгдэнэ. 

Өнгөрөөгөөд сурчих. 

Танд амар байх болно.

- Гологдсон, ганцаардсан мэдрэмж төрж байна уу? 

Зүгээр дээ та л ганцаараа энэ мэдрэмжийг авч байгаа юм биш. 

Үнэнийг хэлэхэд бүх хаад, хатад, удирдагчид, цэрэг эрс, дэлхийн түүхийг өөрчилсөн бүх хүмүүст энэ мэдрэмж төрж байсан харин тэд бууж өгөх сонголтыг хийгээгүй яг л тань шиг! 

- Уурлах нь, уйлах нь, анхаарал хүсэх нь, тэр бүү хэл орилох нь ч буруу зүйл биш зүгээр дээ. 

Харин юу нь зүгээр биш гээч? бүгдийг нь дотроо хадгалах, өөрийгөө буруутгаж, бусад хүн төрөлхтний л адил алдаа гаргасаныхаа төлөө өөрийгөө шийтгэх нь буруу. 

Хэнтэй ч ярилгүй, хамаг зовлонгоо өөртөө хадгалах нь зүгээр биш. 

- Зүгээр биш байгаа нь ч зүгээр дээ. 

Хүнд хэцүү цаг үе нь яг л биеийн тамирын дасгал шиг. 

Дасгал хийж байх үедээ та ядарч, цуцаж хиймээргүй байсан ч дасгал хөдөлгөөн хийснээрээ маргааш нь та илүү хүчирхэг хүн болсон байдаг. 

Өнөөдөр таны туулж буй хүнд асуудалууд маргааш танд хэрэг болох сэтгэлийн тэнхээ болон асуудлыг шийдэх ур чадварыг тань хөгжүүлдэг.

Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ