Нагуунбилэгийн үнэн дүр

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-20 05:28:11

1. Улсын эмнэлгээр халхавч хийж, улсын мэдээллийн хэрэгсэл, өвөр Монголын Одон телевизийн монгол эм эмнэлгийн сувгаар ахин дахин нэвтрүүлэг бэлтгэн сурталчлаж, Нагуунбилэг өөрийгөө бурхан адил хүмүүн болгожээ.
Энэ бол түүний хүмүүсийн тархийг угаах уран арга юм.  
Тусгай эмч ба мэргэжилтнээс бусад хүмүүс маш амархан угаагдана. 
Малчин тариачин энгийн ард бол бүр амархан.
Энэ дэлхий ертөнцөд бусдаасаа илүү онцын ид шидтэй чадвартан гэж үгүй бөгөөд хүний өвчин, гай барцадыг авч хаядаг увьдистай хүн гэж бүр байхгүй.
 2. Олон жилийн өмнө Ин цюан хотын арилжааны асарт Ма багш гэж хүн энэ маягийн хичээл явуулж байжээ. 
Тэр үед Нагуунбилэг Ма багшийн шавь болж суралцжээ. 
Нагуунбилэгийн анхны ном бараг бүхлээрээ Ма багшийнхаа номыг орчуулан хуулж, өөрийн ном хэмээн гаргаж байсан билээ.
3. Нагуунбилэг өөрөө эрүүл мэндийн сурган хүмүүжил хийж байна гэж хэлдэг. Гэвч түүний ном хичээлд бодит эрүүл мэндийн тухай мэдлэг ба аваад хэрэглэх бодит арга барил бараг байдаггүй. 
Харин хуучны бүдүүлэг онол, зүүн баруунаас эвлүүлж цуглуулсан болон өөрийн бодож гаргасан хий хоосон бөөрөнхий онол зэрэг зүйлүүд байдаг тул ард түмнийг мунхруулах үйлдэлтэй бөгөөд эдгээр нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй учраас сурган хүмүүжил хийхэд тохиромжгүй юм.
4. Нагуунбилэг хэлэхдээ ‘‘ би агаар , гэрэл , усны энергээр эмчилж байна мөн тархины давтамжаа надтай адил болгоорой, тэгвэл өвчин чинь эдгэрнэ гэдэг. 
Үүнийгээ жишээлж хэлэхдээ танай телевизийн сувгийг надтай адил суваг дээр тавьбал миний мэдээллийг хүлээн авна ’’ гэх мэт хий хоосон онол ярьдаг. 
Энэ бол хэдэн жилийн өмнө үргэлж хэрэглэдэг байсан аргыг зөвхөн хэллэгийг нь л өөрчилсөн байна. 
Одоо цагт хүмүүсийн мэдлэг нэмэгдсэн тул хуучин арга маяг нь хэрэг болох нь бага гэдгийг тэр ойлгоод хэллэг аргаа өөрчилсөн ч мөн чанараа хувиргасангүй.
5. Нагуунбилэгийн ном ба хичээлдээ чухалчилдаг онолын суурь нь Япон улсын Макапү Имото “The message from watter”/Ус хариултыг нь мэднэ/ гэсэн номноос авсан бөгөөд энэ номын онол нь хуурмаг шинжлэх ухаан гэдэг нь хэдийн батлагдсан байдаг.
2016 оны 1 сарын 6-наас 16-ны хооронд Нагуунбилэг Япон улсад очиж Макапү Имото  /Macapy Emoto/  доктортой хувийн уузлалт хийсэн байна.
https://mp.weixin.qq.com/s/ S4JyOVQRewQpbFzyFImZtQ 
Энэ хаягт Нагуунбилэг багшийн явуулсан танилцуулга байгаа юм. 
Макапү Имото гэж хүн докторын үнэмлэхээ Энэтхэг улсын  нэг их сургуулиас авсан ба чанаргүй хуурамч үнэмлэх байжээ.
Энэ сургууль нь тогтсон газаргүй, байргүй, багшгүй, нэг л албан өрөөтэй хоосон нэр байх бөгөөд мөнгө төгрөг тушаавал элссэн сурагчдаа шуудангаар материалыг нь явуулж, шалгалт хийхгүйгээр үнэмлэхийг нь олгож өгдөг байна.  
Ийнхүү  Макапү Имото доллар төлөөд доктор цолыг худалдан авсан байна. 
Зөвхөн энэ байдлаас үзэхэд түүний байгалийн шинжлэх ухаан, физик, химийн мэдлэг ямар гэдгийг асууж лавлах шаардлагагүй биз. 
Макапү Имото доктор ус цэвэршүүлэх машин тоногийн 35 үйлдвэртэй бөгөөд  250 гр савласан ус нь 240 доллараар зарагддаг маш өндөр үнэтэй байдаг. 
Макапү Имото доктор энэ усаа дэлхийн хамгийн сайн рашаан ус гэж хэлдэг. Түүний онолыг хуурмаг шинжлэх ухаан гэдгийг олон улсын эрдэмтэд ахин дахин баталсаар байгаа юм. 
Жишээлбэл Францын доктор Jean Noel Kapferer  бичсэн ‘‘ Цуурхал яриа ’’ гэх /Rumeurs/ ном  мөн интернетээр хайвал олон нийтлэл бий. 
Макапү Имото докторын хамгийн жигшүүртэй тал нь дэлхий дахины хүмүүсийн итгэл хайрын сэтгэл, талархалаар тоглон наадаж, хуурч мэхэлж, хэмжээгүй их  ашиг орлого олжээ. 
2014  оны 10-р сарын 17-ны өдөр хэт их ашиг ологч Макапү Имото доктор 71 насандаа шуналын сэтгэл нь дундуураар амьсгал хураажээ.  
Энэ нь Япон улсын хүн амын дундаж 85 насыг ч хүрч чадсангүй. 
sATGil-iyAn$3bAyAlAGUljO
Харин түүний үзэл бодол, үйл ажиллагааг нь шунал нэгтэй Нагуунбилэг өвлөн авч үргэлжлүүлэх юм болов үү?
6. Нагуунбилэг хэлэхдээ хүний далд ухамсрыг нээж байна гэдэг. 
Ийм учир ёс байвч энэ нь хэмжээ хязгаартай юм.  
Харин тэр үүнийг ашиглан үлээн хөөрөгдөж хэмжээ хязгааргүй мэтээр итгүүлэх болсон байна.
7. Нагуунбилэг сэтгэл зүйн сэм дохио өгөх аргыг хэтрүүлэн сурталчилж байна. 
Сэтгэл зүйд нөлөөлөх бол нэг зүйлийн туслах эмчилгээний арга юм.
8. Нагуунбилэг олныг хамтруулан сэтгэл бодолд нь нөлөө өгөх сэтгэл зүйн аргыг өвчин эмчлэх гол аргаа болгожээ. 
Энэ арга нь бас л сэтгэл зүйн туслах эмчилгээний арга юм. 
Өвчнийг шууд эмчилнэ гэж хэлж байгаа нь маш буруу юм.
9. Нагуунбилэг ‘‘би шинжлэх ухаанаар эмчилж байна’’ гэдэг боловч түүний ном хичээлд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит агуулга байдаггүй, харин шинжлэх ухаан болон мухар сүсгийн дунд бөөрөнхийлсэн нэг юм ярьдаг. 
Иймээс зарим боловсролтой хүн сонсвол баахан хэтрүүлж байна гэдэг боловч хүлээн зөвшөөрөх тал бий. 
Мэдлэг мэдээлэл дутуу олон хүн Нагуунбилэгийг итгэж, биширч чадвал сая өвчин эдгэрнэ гэж үздэг. 
Тэр маш уран аргаар өөрийгөө бурханчилж чадсан юм. 
Ингээд өвчин зовлонд нэрвэгдсэн  монгол малчин тариачин түмэн Нагуунбилэгийг бурханчлан шүтдэг бөгөөд түүний хор хөнөөлийг амссан өөр бусад үндэстэний хүмүүс ч цөөн бус бий.
10. Маш олон ард иргэд Нагунбилэгийг шүтэн биширснээс болж, өвчнөө эмчлүүлэх цаг хугацааг алдаж, цаашилбал амь насаа ч алдсаар байна. 
Жишээлбэл:  Өвөр Монголын алдарт дуучин эрхэм 42-хон насандаа хорвоог орхин явлаа. Ходоодны хорт хавдартай гэж батлагдсаны дараа одоо цагийн найдвартай эмчилгээ болох мэс засал, химийн эмчилгээ, цацраг эмчилгээ зэргийг ч хийлгээгүй.
 Ямар нэгэн  оновчтой эмчилгээ хийлгэлгүй харин шүтэн бишрэгч Нагуунбилэгийн үг хичээлийг сонсож, номыг нь уншиж, цагаан сараар гэртээ ч харилгүйгээр Нагуунбилэгийг сүүдэр мэт дагасан бүтэн нэг жилийн дараа идэр залуу насандаа хүмүүний сайхан ертөнцийг харамсал дүүрэн орхин одлоо. 
Энэ мэтийн жишээ энд тэндгүй арвин байгаа шүү! 
Нэгэн үеийн дууны хаан энэ мэтээр биднийг орхин явж, түүний гэр бүлийн хүмүүс, төрөл садан хичнээн олон дуунд дурлагсдын сэтгэлийг зовоон нулимсыг нь асгаруулсаныг хэлэх юун. 
Энэ мэт олон хүн өвчнөө эмчлүүлэх хамгийн сайн хугацааг алдаж цаашид амь насаа хохируулсаар байна. 
Бас зарим шүтэн бишрэгч хүмүүс Нагуунбилэгийн хичээлийн танхимд ойчиж унаад амь насаа алдсан явдал олон гарсныг нийгэм даяар мэднэ.
11. Цөөхөн жишээг нийтлэг үзэгдэл хэмээн сурталчилж байна. 
Худал хуурмаг сурталчилгааг маш ихээр  явуулснаар олон өвөр Монголчууд онцгойлон өвчин зовууртай сул дорой олон хүн Нагуунбилэгийн хичээлийг сонсож байна. 
Энэ сэтгэл зүйн сэм дохио өгч, олныг хамруулан сэтгэл бодолд нөлөөлөх хичээлд хэдэн арван түмэн хүнийг оролцуулж чаджээ. 
Ингээд хүмүүний биеийн төрөлх чадвар далд хүчин ба өөрийгөө эрүүлжих төрөлх чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан зарим нэг  хүмүүсийн бие сэтгэл сайжирч цөөн тооны хүмүүсийн өвчин эдгэрсэн байна. 
Хэрвээ ямар нэгэн хүн энэ төрөлх чадвараа сэргээж  чадвал энэ боломжийг өөртөө бий болгож чадна. 
Тэр цөөн тооны жишээг нийтлэг жишээ болгож богинохон хугацаанд бий болж буй  үзэгдлийг урт хугацаанд үргэлжлэн болж байгаа  эрүүлжих үйл явц мэтээр байнга сурталчлагаа хийдэг. 
Нагуунбилэг ийм маш уран зальт аргаар хүмүүст өөрийгөө өвчнийг эдгээж гай барцадаас салгах чадвартан хэмээн итгүүлж бурханчлагдаж чадсан юм. 
Ингээд ард түмний итгэл бишрэлийг ашиглан хэрээс хэтэрсэн ашиг хонжворыг
олсоор байна. Энэ нь ёс суртахуунтай хүний хийх ажил мөн үү? Энэ хүнд хүн  чанар гэж байна уу?
12. Түүний хичээлийг сонссон олон хүн “хичээл сонсож байхад болж байх шиг санагдсан ч гэртээ хариад ямар ч өөрчлөлтгүй  буцаад л хэвэндээ иймээс цаг мөнгөө үрсэн хэрэг шүү” хэмээн хэлж байна. 
Ард түмэн хөлс цусаа урсгаж олсон мөнгө төгрөгөө зарцуулсан ч эрүүл мэндийн мэдлэг олж үзэл бодлоо эрүүл зүгрүү өөрчилөх , эрүүл амьдрахад нь тус болох биш  харин ч буруу эсрэг зүгт хөтлөгдөн явж байна.
Өвчнийг урьдчилан сэргийлэх гэдэг нь бүр худал үг болсон юм. 
Зөвхөн сэтгэлийн сэм дохио, сэтгэл бодлын нөлөө авагсдаас цөөн хүн түр цагийн ашиг олж нэг хэсэг хүмүүст бас зоригжуулалт болсон байна. 
Гэвч хэсэгхэн хугацааны дараа хуучин хэвдээ буцаад орчихдог байна. 
Нагуунбилэгийн энэ үйл ажиллагаа нь мухар сүсэгтэй адил төөрөгдүүлэх, мунхруулах, нийгмийн хөгжлөөс ухраах, хувь хүнийг шүтэж бишрүүлэхэд чиглэжээ. 
13. Нагуунбилэгийн ном ба хичээл нь үндсэндаа аваад хэрэглэх эрүүл
мэндийн мэдлэг ба өвчнийг засах арга барил байхгүй. 
Түүний ном хичээлд суралцсан хүмүүсээс юу олж авсаныг асуухад тодорхой хэлэх зүйл байдаггүй болохоор эрүүл мэндийн сургалт хийж байна гэж хэлэх ч боломжгүй юм.
Харин ч ном нь бараг бүгд өөр хүний бичсэн жишээ байдаг мөн л сурталчилгаа юм. Тэр хүний бичсэн зүйлийг эвлүүлж хэвлүүлээд өндөр үнээр зарж ашиг олж эзэнд нь сохор зоос ч өгдөггүй байна. 
Тэр энэ их ашиг орлогыг юунд зарцуулдаг нь тодорхойгүй ч  энэ нь үнэхээр оюун ухаан, хүч хөдөлмөр зарахгүйгээр ном хэвлүүлж их ашиг олох нэг арга нь болсон байна. 
Хууль ёсоор ашиг орлого олох нь зөв зүйтэй юм. Гэвч эмч хүний гол зорилго нь юу билээ? Ард түмний эрүүл мэндийг хамгаална гэдэг  хөгшид, хүүхэд, өвчин зовиурт баригдсан малчин тариачин түмний цус хөлсөөрөө олсон мөнгө төгрөгийг нь шавхаж, эд хөрөнгийг нь хоослох лав биш байлтай?
14. Нагуунбилэг өдөр болгон жам ёсыг айлдаж, оюуны боловсон ёс суртахуун гэж ам дүүрэн ярьсаар байна. 
Гэвч тэр өөрөө биелүүлдэггүй, хэлэх хийх нь адилгүй, эгэл жирийн ард түмэн Нагуунбилэг багштай уулзъя гэвэл 200 юанаас дээш төлбөр авна. 
Нагуунбилэгийн гар өвчтэй хүний биед өчүүхэн хүрэхэд л мөн мөнгө авна.
Жишээлбэл: Нэгэн Нагуун багшийг шүтэн бишрэгч эмэгтэй түүний номыг уншиж хичээлийг нь гурван жил гаруй сонссон боловч өвчин нь эдгэрсэнгүй харин хөрөнгө мөнгө нь ч  зарцуулж дууссан байна. 
Ингээд аргаа барж байтал хичээл сонсдог найзуудын нэгний  хэлсэнээр Нагуун багшийн гарыг атгавал өвчин эдгэрнэ гэдэгт сэтгэлдээ бат итгэж удтал хүсэн хүлээсний эцэст Нагуунбилэг багш өөрийн биеэр ирж хичээлд оролцсон байна. 
Тэгээд хичээл тарахад энэ шүтэн бишрэгч эмэгтэй Нагуунбилэг багшийн өмнө очиж маш ёсорхогоор гарыг нь барьтал санаанд оромгүй явдал болжээ. 
Нагуунбилэг багш гараа хүчтэй угзран авч ихэд уурлан хялалзаж сэтгэлд багтамгүй муухай үг хэлсэн байна. 
Түүнийг сонссон  хөөрхийлэлтэй шүтэн бишрэгч эмэгтэй маш урт хугацаанд сэтгэл санаа нь зовж, одоо нэгэнт 6-н жил өнгөрсөн боловч сэтгэлд нь бараан сүүдэр дагасаар байна.
15. Хэдий их бол төдий сайн буюу хэмжээгүй их ашиг хонжвор олох бол гол зорилго нь юм байна. 
Өвчин зовиурт баригдсан малчин тариачин түмэн,  сул дорой хүмүүсийн хөлс цус ба улсын эм эмнэлгийн зардлыг хэтрүүлэн хонжиж ашиг орлого болгож байна.
Жишээлбэл: Нэг удаагийн 500 -с  дээш хүнтэй хичээлийн танхимд хичнээн  хэмжээний төлбөр гарахыг хүн бүр бараг мэднэ.
Үнэтэй тансаг  зочид буудал ч 10,000 юанаас хэтрэхгүй. 
Тэгэхэд нэг хүнээс хураах төлбөр 60-с дээш юань байдаг. 
Хүүхдийг ч өршөөхгүй, нэг наснаас дээш бол хүүхдээс ч төлбөр авна.
Https://mp.weixin.qq.com/s/W6jrXfhIvqcD40h-4nonXg
Энэ хаяг нь Нагуун багшийн төлбөрийн мэдээлэл болно. Зөвхөн нэг удаагийн 3 цаг орчмын хичээл нь 30,000 юанаас  дээш ашиг орлоготой байна. 
Энэ мэтийн хичээл өдөр болгон хорин хэдэн эмнэлэг дээр явагддаг. 
Хичээлд оролцож байгаа хүмүүсийн олонх нь бүр хөдөө нутгаас ирсэн болохоор идэж уух, хонох хэвтэх, явж суухад багагүй зардал хэрэгтэй. 
Хэрэв Нагуунбилэг өөрийн биеэр хичээлд ирсэн бол хичээл сонсох хүний тоо хэд дахин нэмэгдэнэ.
Хүн бүрээс авах төлбөр нь 200 юанаас давна. 
Ингээд ганцхан удаагийн тус танхимийн олох ашиг нь 100,000 юанаас илүү болно. Үүний зэрэгцээ бусад салбар эмнэлэгүүд нь шууд нэвтрүүлэг хийж, хүн бүрээс авах төлбөр нь мөн нэмэгдэнэ. 
Мөн 3 гар  утсанд шууд нэвтрүүлэг хийж төлбөр мөнгө авна. 
Бас Нагуунбилигтэй 1 мин-аас хэтрэхгүй биечлэн уулзаж эмчилгээ хийлгэхэд хэдэн зуун юань хураадаг зэрэг хэт их ашиг олох олон аргатай.
Нэг жилийн орлого нь хэдэн тэрбумаар яригдах болохоор энэ олон жилүүдэд хичнээн их мөнгө болохыг бодоод үзээрэй. 
Ямар нэг үйлдвэрлэл биш болохоор өөрийн өртөг нь маш бага ихэнх нь цэвэр орлого тул үнэхээр асар их ашиг хонжвор юм. 
Хэрвээ Нагуунбилэг багшийн сэтгэлд өвчин зовиурт баригдсан ард түмэн өчүүхэн ч болтугай байдаг юм бол ийм их төлбөр хураахгүй байх ёстой.
10 юань хэтрэхгүй байхад ч мөн их орлоготой шүү!
Эмч хүмүүнд байх ёстой ёс суртахуун энэ мөн үү? гэж Нагуунбилэг багшаас асууя!
16. Нагуунбилэгийн энэ хичээл нь ард түмний эрүүл мэндэд үйлчилж байгаа биш, харин ашиг хонжворын бүлэглэлд үйлчилж байна.
Би Нагуунбилэгийн номыг нэг бүрчлэн үзэж уншсан, бүх төрлийн хичээлд нь оролцсон, мөн биечлэн уулзаж эмчилгээг хийлгэсэн. Үүнээс гадна таньж мэдэх олон өвчтөн, найз нараас бодит байдлыг ойлгосон юм. 
Үндсэндээ хэсэг бүлэг хүмүүс хуйвалдан хууль зөрчин ард түмнийг мунхруулж эрүүл мэндийг хохироож мөнгө хөрөнгийг нь луйвардаж  байна гэж үзэж байна. 
Тэрээр дэсээс давсан ашиг хонжвороос бүлэглэлийг байгуулж эрх мэдэлтэй хүмүүстэй холбоолон сүлбэлдэж өөрийгөө шүтэн бишрүүлэх үйл ажиллагааг улам бэхжүүлсээр байна. Энэ нь сонсогч түмэнд маш их хохиролтой , нэг хэсэг хүмүүсийн ухамсрыг хөтлөн доройтуулж байгаа үйл ажиллагаа. Мөн ч хорон санаатай хүмүүс түүнийг ашиглан ард иргэдийн уураг тархийг угааж мунхруулах зорилгоо биелүүлж байна. Тэр маш олон арга баширтай хүн шүү. Тухайлбал өнгөрсөнд тэр мухар бишрэл хууль бус ашиг хонжвор олсон хэргээр шоронд орсон боловч мөн л хээль хахууль хэлхэж гарч ирж чадсан. Гэвч түүнийгээ ашиглан шоронд байх хугацаандаа том дарга хүн хорт хавдар тусаж түүнд үзүүлж эдгэрээд түүнийг сулалсан гэж худал ярьж, өөрийгөө шүтэн бишрүүлэх үйл ажиллагааг хийн суртчилж чадсан байна. Мөн түрүү жил нобелийн шагналд нэр дэвшсэн гэж нийтлээд удалгүй худал болох нь олон нийтэд мэдэгдсэн байна.
Мөн хичээл орж байх хугацаандаа өөрийн гар хөл бологсодтой хуйвалдан сонсогч түмэнд мэдэгдэхгүйгээр үнэрт бодис цацаж хүмүүст гайхаш төрүүлж, зарим хүмүүс нь шидэт үнэр олж үнэртлээ хэмээн баярлаж гайхан биширдэг гэх мэт янз бүрийн баширтай аргыг хэрэглэн шүтэн бишрүүлэх үйл ажиллагаа хийж байна. 
Иймээс үргэлжлэн энэ мэтээр цэцэглэн хөгжиж буй үйл ажиллагааг нь хориглохгүй бол нийгэм, ард түмэн, үр хойчсод их хохирол авчирна. 
Энэ бүхнийг би зөвхөн хараад сууж чадахгүй болохоор бодит байдлыг бичлээ. 
Харин оргүй газар овоо босгож, сайн хүмүүнийг гүтгээгүй гэдгийг ард түмэн гэгээн ухаандаа тольдож, улсын байгууллага ард түмэнд зохих хариулт өгнө гэдэгт бид итгэж байна.
Олон хүмүүсийн төлөөлөл болсон Ши овогтноос
Би овгоо бичиж нэрээ гүйцэд бичсэнгүйн учир нь Нагуунбилэгт сайхан сэтгэл байхгүй, олон түмэн минь уучлаарай! 
Энэхүү үнэн бодит байдлыг нэн яаралтай аль болох олон хүнд хүргэж нэг ч гэсэн хүнийг учир явдлыг бүрэн гүйцэд ухаж ойлголгүй хууртагдаж хохирохоос урьдчилан сэргийлж аварч туслаарай гэж хичээнгүйлэн хүсч байна! Гэжээ.
Сая  Соён гэгээрүүлэгч ТВ-ийн Хишигсүрэнтэй хийсэн ярилцлага дээр бас л Нобелийн шагналд нэр дэвшигч энэ тэр гээд худал цоллуулаад л байна лээ. Бас манай Монголын урдаа барих том эмнэлэг эмнэлэгүүд дээр энэ хүний  мөнгөний машин болсон хүний тархийг буруу тийш нь мунхруулах хичээл эхэлнэ гэж ярилаа. 
Шинжлэх ухааны үндэслэлгүй ийм зүйлийг ашиг хонжоо харж авилга хахууль авч дарга удирдлага нь дэмжиж тэтгээд байгаа юм биш үү! 
Эрх мэдэлтэн, эрдэмтэн докторууд минь хүн арддаа зөвийг хэлж энэ буруу үйл ажиллагааг битгий газар авахуулаач гэж хичээнгүйлэн хүсч байна. 
Хорт хавдарыг эмчлэгч Нагуунбилэг гэж өөрийгөө өргөмжилсөн байна.  Хавдарын эмнэлгийн эмч нараа!  Бүх эмч мэргэжилтэнүүд минь! 
Мэдлэг мэдээлэл мөхөс дорой өвчин зовлонд шаналсан олон түмнээ төөрөгдлөөс сэргийлж амь насыг нь хамгаалж энэ хүнийг эмнэлэгтээ битгий ойртуулаарай! 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч сурталчилмааргүй байна. 
Монгол улсад  фэйсбүүк, юүтүб, подкаст зэрэг сошиал хэрэгслээр худал хуурмаг мэдээллээ аль хэдийн цацаад эхэлсэн байна. 
Энэ хүний ард улсын эмнэлгээр халхалсан асар их хэмжээний мөнгөний эрх ашгаар нэгдсэн хувь хувьсгал нийлсэн  том бүлэглэл нуугдаж байгаа болов уу!   
Нэгэн сайт дээр  1700 хүнд хагалгаа хийсэн, 18000 хүнд үйлчилгээ үзүүлсэн Хавдарын Б.Эрдэнэбулган гэдэг  эмч 4 анхаарах зүйлд анхаарал хандуулахгүй бол гэдэг үг үнэхээрийн үнэн юм.
1, Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх
2, Хоол хүнс тэжээлийн асуудал
3, Зан үйл буюу шашны асуудал
4, Эмчилгээ оношлогооны чадамж  гэж бичжээ. 
Мөн хавдараар оношлогдоод ХСҮТ дээр ирсэн өвчтөн шинжлэх ухаанчаар эмчилгээ хийлгэхгүй лам бөөгөөр явж улам хүндрүүлдэг харамсалтай жишээ олон бий....   Эмнэлгиййн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг дахиад хэлэхийг хүсч байна.... гэж Эрдэнэбулган эмч хэлжээ. 
Элдэв шидтэн Монголд цөөдөөгүй байхад дээр нь Нагуунбилэг гэж бас нэгэн өөрийгөө шүтэн бишрүүлэгч гарч ирж байгаа болохоор  хүмүүс минь тархиа битгий угаалгаарай! 
Хүний уураг тархи нэгэнт буруу зүйлд бүрэн угаагдчихвал тэндээс гарахад тун хэцүү. Харамсалтай жишээ амьдралд олон байна. 
Ийм учраас олон хүнд энэ хүний үнэн дүр төрх, бодит байдлыг мэдүүлэхийг  чин сэтгэлээсээ хүсч энэ бүхнийг бичиж байна. 
Та бүхэн ухаарагтун! Сэрэмжлэгтүн!
Холбоотой мэдээ