Байден Хятадын эсрэг холбоо байгуулахыг санаархжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-20 06:59:30


Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт,

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт,

АНУ-Европын дээд хэмжээний уулзалт-

Өнгөрсөн долоон хоногт Байден ерөнхийлөгч болсны дараа анх удаа Европт айлчлахдаа олон ч жүжиг тавьж, Хятадын эсрэг “Хамтын ашиг сонирхлын холбоо”-г байгуулахыг санаархжээ.

Харин Германы канцлер Меркел Их Долоогийн дээд уулзалтын үеэр хэлэхдээ:

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал зэрэг асуудалд хэрвээ Хятадыг оролцуулахгүй юм бол бид хэзээ ч зөв шийдэлд хүрч чадахгүй гэжээ.

Францын ерөнхийлөгч Макрон: Их долоо Хятадыг эсрэг холбоо биш юм хэмээн шууд хэлсэн байдаг. 

Европын холбооны хоёр том гүрэн Америкийн хэлснийг дагах санаагүй байгааг үүнээс харж болно.

Америк болон Европын холбоо өнөөдөр аюулгүйн хувьд холбоотон хэвээр байвч хоёр талын хооронд олон зөрөө ялгаа оршиж, “Атлантын далайн хоёр эргийн түншүүдийн харилцаа” их л эмзэгхэн болж хувираад байна. 

Эн тэргүүнд Америк, Европын стратеги өөр.

Америкийн тал үзэл сурталд суурилсан "жижиг тойрог" байгуулахыг хүсэн, дэд бүтэц, шинжлэх ухаан технологи зэрэг салбарт Их долоогийн бүлгийг дагуулан Хятад улстай өрсөлдөх хүсэлтэй байна.

Гэтэл үүнээс болж Европын холбоо өөрийнхөө ашиг сонирхлыг хохироох хэрэгтэй болно.

Энэ нь Европын холбооны стратегийн бие даасан байдал, Хятад улстай хамтран ажиллах бодит шаардлагатай нь зөрчилдөж байна. 

Хоёрт Америк, Европын холбооны язгуур ашиг сонирхол өөр. Францын Les Echos сонин хэлэхдээ: Европын холбоо Бээжингийн эсрэг алхмуудыг дэмжих  ёсгүй.

Өнгөрсөн жилд Бээжин Вашингтоныг давж, Европын хамгийн том худалдааны түнш болсон, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилд ч тэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. 

Үүний зэрэгцээ Европын холбооны Америкт итгэх итгэл ч суларч байна. 

Боинг болон Эйрбас хоорондын маргаан, Nord Stream 2 хий дамжуулах хоолойн үйл явдал зэргээс болж Америк, Европын холбооны зөрчилдөөн нэмэгдсээр байна. Саяхнаас Америкийн тал Европын удирдагчдыг урт хугацааны турш хянаж байсан гэх дуулиан Европын Америкт итгэх итгэлийг улам сулруулжээ. 

Байден Европын холбоог Хятадыг эсрэг ажиллуулахын хүсэж байвч энэ нь Европын холбооны стратегийн анхаарал, хөгжлийн ашиг сонирхолтой нь зөрчилдөж байна. 

Хамгийн гол нь олон улсын харилцаа олон талт хөгжилтэй болж буй өнөөдөр бүлэг байгуулах, улс төрийн холбоо үүсгэх нь цаг үеийн хөгжилтэй нийцэхээ больжээ. 

Тиймээс Америк, Европын холбооны “Хамтын ашиг сонирхлын холбоо” гэдэг нь зүгээр л улс төрийн шоу төдий л юм.


Холбоотой мэдээ