Олон орны сансрын салбарынхан Шэньжөү 12-г амжилттай хөөргөсөнд баяр хүргэв
ДэлхийГадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2021 оны 6-р сарын 18-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сансар огторгуйг энх тайвны зорилгоор ашиглах бүх улс орон, бүс нутгуудтай олон улсын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, орчлон ертөнцийн нууцыг судлах, сансрын орон зайг энх тайвнаар ашиглах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад нааштай хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Шэньжөү 12-г амжилттай хөөргөж, сансрын станцад гурван сансрын нисэгчийг ажиллуулж байгаа явдалд олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулж буй бөгөөд олон орны сансрын салбарынхан Хятадад халуун баяр хүргэж байгаагаа илэрхийллээ.
Энэхүү амжилттай хөөрөлт нь Хятадын сансар судлалын бас нэг чухал алхам болж, сансрын салбарт Хятад улс улам бүр итгэлтэй, чадвартай болж байгааг нотолж байна гэж талууд үнэлж байна.
Холбогдох асуултуудад Жао Лижянь хариулахдаа, 17-ны өдөр "Шэньжөү 12" сансрын хөлгийг амжилттай хөөргөж, Тянь Хэ үндсэн бүхээгтэй амжилттай шуурхай холболдов.
Хятадын сансрын нисэгч Ние Хайшэн, Лю Бөмин, Ян Хүнбө нар Тянь Хэ үндсэн бүхээгийн хаалгыг нээж орсноор Хятад улсын сансрын нисэгч өөрийн сансрын станцад анх удаа хөл тавьсны бэлгэдэл боллоо гэжээ.