Өмнөд Солонгост төрийн албан хаагчдын үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх журам хэрэгжинэ
ДэлхийӨмнөд Солонгосын засгийн газар төрийн албан хаагчдын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэх, хянах журам хэрэгжүүлэх болсноо Ням гарагт зарлажээ.
Төрийн Албан Хаагчийн Ёс зүйн тухай Хуульд нэмж оруулах журмын төслийг өнгөрсөн долоо хоногт сүүлийн байдлаар хэлэлцэж дууссан байна.
Журам энэ оны аравдугаар сарын 2-ноос хэрэгжихээр болжээ.
Төрийн өмчит Солонгосын Газар, Орон Сууцны корпорацийн (LH) ажилтнуудтай холбоотой дуулиан гарсны дараа Өмнөд Солонгосын засгийн газар албан хаагчдын үл хөдлөх хөрөнгөд тавих хяналтаа чангатгах болсон юм.
Тус корпорацийн 20 ажилтан Сөүл хотын баруун өмнөд дүүргийн нутагт нийт 10 тэрбум воны үнэтэй газрыг төлөвлөгөө зарлагдахаас өмнө худалдаж авсан хэрэг энэ оны хавар ил болж байв.
Шинэ журмаар засгийн газрын болон орон нутгийн захиргааны, төрийн өмчийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид жил бүр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдүүлэг өгч байх гэнэ.
Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ямар орлогын эх үүсвэрээр хэзээ худалдаж авсан зэрэг мэдээллийг жил бүр тайлагнахаар болжээ.
Журам хэрэгжиж эхэлснээс хойш шинээр худалдаж авах үл хөдлөх хөрөнгөд нь мөн хатуу хяналт тавихаар болсон байна.
Эх сурвалж: Yonhap News