Америкийн хийсэн мэдэгдэл бол шантааж, заналхийлэл юм

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-21 15:34:27


Хятад улс Ковид-19-ийн эх үүсвэртэй холбоотой нэмэлт судалгаа хийхгүй бол олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах болно гэж Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Салливан мэдэгджээ. 

Үүнд чиглүүлэн ГХЯ-ы яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 21-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн холбогдох мэдэгдэл бол илт шантааж, заналхийлэл, Хятад улс үүнд маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, цар тахлаас хойш Хятад улс нээлттэй, ил тод байр суурийг баримталж ирсэн бөгөөд олон оронтой цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэх талаарх туршлага мэдээллээ хуваалцсаар ирсэн. 

Хятад улс ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг дотооддоо хоёр удаа хүлээн авч, ДЭМБ-тай хамтарсан судалгааны тайлан гаргаж, Ковид-19-ийн эх үүсвэрийг тодруулах ажилд дэлхийн хэмжээнд нааштай хувь нэмэр оруулсан гэжээ.

Холбоотой мэдээ