АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Москвад буцах гэж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-22 23:13:14


Синьхуа агентлагийн мэдээ:

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс 21-нд, АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жон Салливан энэ долоо хоногт  Москва хотод эргэн очно гэлээ.

Нед Прайс мөн өдрийн теле хэвлэлийн бага хуралд,  Нед Прайс энэ долоо хоногт Москвад буцах бөгөөд АНУ ОХУ хоорондын харилцаа холбооны зам сувгийг нээлттэй болгож, АНУ-ын ашиг сонирхлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр орон хоорондын  буруу шийдвэр гаргахын эрсдэлийг бууруулах болно гэлээ. 

Тэрээр мөн ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд   Анатолий Антонов АНУ-ын нийслэл Вашингтон хотод эргэн ирэхийг хүссэн байна.

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тушаалд орсны дараа АНУ, ОХУ нь зэвсгийн хяналтын чиглэлээр хязгаарлагдмал хамтын ажиллагаатай болсон боловч Украин, кибер аюулгүй байдал, хүний ​​эрх, сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг асуудлаар тодорхой санал зөрөлдөөн гарч, сөргөлдөөн нь хурцадсан байна. 

Энэ оны 3-р сард Жо Байден  ОХУ-ын ерөнхийлөгч Путинг сөргөөр үнэлж, мөн сард  ОХУ-ын  ГХЯ Антоновыг эгүүлэн татсан байна.

АНУ 4-р сард ОХУ-д өргөн цар хүрээ бүхий хориг арга хэмжээ хэрэгжүүлэх бөгөөд ОХУ-ын 10 дипломат ажилтныг хөөхөө зарласны дараа, ОХУ-ын тал Нед Прайсийг  АНУ-даа  буцахыг санал болгож, АНУ-ын засгийн газрын албан хаагчтай АНУ, ОХУ-ын хоорондох харилцааны талаар ярилцахыг хүссэн байна.

Холбоотой мэдээ