Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо
Сонин ХачинСэтгэл зүйчид хүний зан авир болоод эрүүл мэндэд өнгөний үзүүлэх нөлөөг эртнээс судалж, өнгө зүйн тест боловсруулж, сэтгэлзүйн тусламж үзүүлэхдээ ашигласаар ирсэн.
Өөр өөр өнгийн юмс, дотоод, гадаад засал чимэглэл, хувцас зэргээс сонгуулж тухайн хүний зан төлөв, харьцааны асуудлууд, тэр байтугай хүүхэд насных нь тухай ч мэдэж болдог.
Дөрвөн хаалганы сонжоо нь таныг дотоод хүнтэйгээ илүү сайн ойлголцоход туслах болно. Та зөвхөн төсөөлөх мэдрэмжээ ашиглан хэдхэн асуултад хариулахад л хангалттай.
Өөрийгөө доорх дөрвөн хаалганы өмнө зогсож байна гэж төсөөл.
Хаалга бүрээр шагайж, дотор нь юу таныг хүлээж байна вэ гэдгийг ургуулж бод.
Хаалгануудаар ороод өөрийн мэдэрсэн бүх мэдрэмжүүдээ тэмдэглэж аваарай
Ногоон хаалга: Өрөөн дотор танд юу харагдаж байна? Эргэн тойрноо сайн ажигла. Харсан, мэдэрсэн бүхнээ тэмдэглэж аваарай.
Цэнхэр хаалга: Хаалгаар ороод өрөөний дотоод чимэглэл, дизайныг сайн ажигла. Өрөө тохилог, эмх цэгцтэй байна уу? Ямар бодлууд толгойд тань эргэлдэж байна?
Улаан хаалга: Танд энэ өрөөнд ямар мэдрэмж төрж байна? Гэрэлтүүлэг ямархуу байна? Тод байна уу, бүдэг байна уу, танд таалагдаж байна уу?
Хар хаалга: Эргэн тойрноо сайн ажигла. Юу харж, сонсож, мэдэрч буйгаа дүрслээрэй. Өрөө хэр зэрэг том байна, гэрэлтүүлэг муутай байна уу, саруулхан байна уу гэдгийг ажиглаарай.
Дууссан бол доош гүйлгэж хариултыг хараарай.
Хариулт:
- Ногоон хаалганы цаадах өрөө таны хүүхэд насыг илэрхийлж байна. Танд өрөө тааламжтай санагдсан бол таны хүүхэд нас сайхан өнгөрчээ. Тэндээ үлдмээр санагдсан уу? Тэгвэл та хүүхэд насандаа хангалттай халамжлуулж чадаагүй байж магадгүй юм. Тааламжгүй бодол, мэдрэмжүүд төрсөн бол хүүхэд насандаа ямар нэг сэтгэлийн шарх авсан байж болзошгүй юм.
- Цэнхэр хаалганы цаана таны оюуны санааны амар амгалан байдал оршиж байна. Таны өрөөнд мэдэрсэн сэтгэл хөдлөл бол одоо таны бодит байдал дээр мэдэрч буй мэдрэмжүүд юм. Хэрвээ өрөө эмх цэгцтэй, цэвэр санагдсан бол та их эмх цэгцтэй хүн юм. Тааламжгүй зүйлс мэдэрсэн бол та өөрийн амьдралдаа шинэчлэл хийхийг хүсэж байна.
- Улаан хаалга, түүний цаана орших өрөө бол таны хайр дурлалын асуудлууд юм. Хэрэв өрөө саруулхан, зай талбай ихтэй байвал та их хүчтэй дурлаж, хайрлаж чаддаг зоригтой хүн юм. Хэрэв өрөө жижиг бол та аймхай, хайр дурлалын тал дээр хаалттай нэгэн ажээ. Өрөө гэрэл муутай байвал та саяхан сэтгэлээ шархлуулсан байж болзошгүй.
- Хар хаалганы ард таны ажилдаа хандах хандлага нуугдаж байна. Тааламжтай мэдрэмж төрсөн бол та ажилдаа мэргэшсэн, дуртай нэгэн ажээ. Харин тааламжгүй мэдрэмж төрсөн бол танд ажилтай холбоотой асуудлууд тулгарч байж болзошгүй юм.
Эх сурвалж: AdME