Ши Жиньпин гадаадын оюутнуудад хариу захиа илгээв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-23 08:04:05

Хятад улсын дарга Ши Жиньпин 6-р сарын 21-нд Бээжингийн их сургуульд сурч байгаа гадаадын оюутнуудад хариу захидал илгээж, гадаад оюутнууд Хятад улсын талаарх сэтгэгдэл, санал бодлоо хуваалцаж, улс орнуудын ард түмнийг холбох үүрэг гүйцэтгэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Ши Жиньпин захидалдаа: Та нар Хятад улсын нөхцөл байдал, ХКН-ын түүхийг санаачилгатай судлан ойлгож байгаа нь Хятад улсын өнгөрсөн одоо ирээдүйг ойлгоход маш тустай юм. Өнөөдрийн Хятад улсыг ойлгоход ХКН-ын түүхийг ойлгосон байх хэрэгтэй. ХКН бол ард түмний аз жаргалын төлөө зүтгэдэг нам, хүн төрөлхтний дэвшлийн төлөө тэмцдэг нам юм. Та нар Хятад улсын олон газраар явж, үнэн бодитой Хятад улсыг ойлгохын зэрэгцээ санал бодол, сэтгэгдлээ илүү олон хүмүүстэй хуваалцахыг хүсэж байна гэжээ.
    Саяхан Бээжингийн их сургуульд сурч буй  32 улс орны 45 оюутны төлөөлөл Ши Жиньпинд захидал илгээн, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баяр хүргэж, Хятад улсад сурч амьдарсан сэтгэгдлээ бичсэн юм. Тэд ХКН-ын удирдлагаар олсон Хятад улсын амжилтыг сайшаан, ХКН-ын хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг өндрөөр үнэлсэн аж. 

Холбоотой мэдээ