Амараа: Алтан гадас өгөхөөр нь аваагүй. Өгч байгаа бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Өөрөөр өгөх хэрэгтэй.
НийгэмМонгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс зарлиг гаргаж нэр бүхий эрхэмүүдэд хөдөлмөрийн баатар, гавъяат зэрэг төрийн одон медалиар шагнасан билээ.
Үүний дотор УДЭТ-тай нэр нь байнга холбогдож ирсэн авъяаслаг залуус болох С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртсэн юм.
Тэгвэл гавъяатын дайнд нэр нь яригддаг жүжигчин Амгаланбаатар болон Амараа, Эрдэнэбилэг нар энэ удаад шагнал авч чадсангүй.
Бүтээсэн дүр, тоглосон кино, жүжиг гээд тоо томшгүй олон жагсаалтаар үргэлжлэх тэдний нэр яагаад гавъяатын цолонд орсонгүй вэ гэдгийг гайхах хүмүүс олон байна.
Магадгүй энэ хамт олныг төлөөлж Ганцэцэг, Болд-Эрдэнэ нарт олгосон ч байж болох юм. Болд-Эрдэнэ буюу Боогийгийн хувьд үнэхээр олон дүр бүтээж энэ зэрэгт нэр нь яригдах цаг нь аль эрт бий болсон байсан гэдэгтэй маргах хүн харагдсангүй.
Харин Д.Ганцэцэгийн хувьд гавъяат цол арай л эртдэчихэв үү гэж хэлэх хүмүүс мэр сэр харагдаж байна.
Магадгүй түүний драмд бүтээсэн дүрүүд дээрээ нэмээд “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон нь нөлөөлчих шиг боллоо ч гэж хэлэх хүн байгаа аж.
Ямартай ч “энэ гурав яасын” гэж асуусан шигээ дараагийн гавъяатын жагсаалтанд эдгээр гурван эрхэмийн нэр явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Шагнал авсан, цаашид шагнал авах бүх жүжигчиддээ баяр хүргэе!
Жүжигчин Б.Амарсайханы хувьд “Улаан бал” нэвтрүүлгээр оролцох үеэрээ ийнхүү ярьж байсан юм.
Ч.Лодойсамбуу: “Таныг Монголын төр Алтан гадас гэдэг өндөр дээд медалиар шагнах гэхэд үүнийг авахгүй гэх мэтчлэн, төр таныг хүндлэе шагная гэхэд та өөдөөс нь үгүй гэсэн маягтай мэдээлэл гарч байсан.
Алтан гадас танд жижигдээд байна уу?” гэж асуухад тэрбээр:
“Төр маань үнэлж байна л даа.
Гэхдээ төр гэдэг чинь хэн юм?
Алтан гадас одонг хэн тараадаг юм?
Хаанаас гардаг юм тэр одон? Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн тамгын газраас.
Тэр хүн намайг үнэлж болно.
Надад дүн тавьж болно.
Тэрний тавьж байгаа үнэлгээ надад таалагдахгүй байж болно шд.
Чи гэрийн даалгавраа аймар сайн биелүүлээд ирлээ гэж бодоё.
Гэтэл багш чинь чамд хоёр тавьчихвал ямар байх уу?
Өгч байгаа бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Өөрөөр өгөх хэрэгтэй.
Шагнавал шагнасан шиг шагнах хэрэгтэй.
Тэрнээс нэг хүний кармаанд хийж өгч явуулж болохгүй.
Тэгж үл хүндэтгэж болохгүй шүү дээ.
Тэр хүнд үнэлэгдэх гэж тэр хүний үнэлгээг нь авах гэж би ажиллаж амьдардаггүй.
Би тэгж уран бүтээл хийдэг хүн биш.
2013 он. Би Марко Полод тоглож байсан.
Би ингэж бодож байсан.
Уран бүтээлч хүний хувьд би энэ кинонд тоглосон.
Чи сая гавъат гэж хэллээ.
Би гавъяатай хүн.
Би өөрийгөө гавъяа байгуулсан гэж боддог.
Монголын киноны 80 жилийн түүхэнд анх удаа болсон явдал тэр.
Монгол хүн анх удаа тэр Холливүүдийн улаан хивсэн дээр очиж киноны нээлтэнд орж Монгол дээлтэйгээ алхасан.
Тэр бол гавъяа гэж би боддог.
Би 1500 жүжигчинтэй өрсөлдөж байж тэр дүрийг авсан.
37 орон оролцоход би Монгол улсаа төлөөлж тэрэнд оролцсон.
Хамгийн гол нь би Соёл урлагийн сургуулийн бүтээгдэхүүн байхгүй юу.
Би гадаадад ямар нэгэн сургууль төгсөж хэл сурч ч юм уу тэндээс боловсрол эзэмшээгүй.
Би яг Монгол улсын Соёл Урлагийн Их Сургуулийн кино драмын ангиас гарсан жүжигчин.
Би тэр хүч чадлаараа олж авсан.
Гадна дотны улсад очиж аяга сав угаасныхаа хүчинд нэг хальт англи хэлтэй болоод тэгээд өөрөө агентлагаа олоод Америк, Хонг Конгт очиж гэрээгээ хийгээд өөрийнхөө хүч чадлаараа орсон.
Тухайн үед би бол бодож байсан.
Би гавъяа байгуулсан.
Нэг бөх дөрвөн бөхтэй барилдаж ирээд гавъяат тамирчин болдог.
Надад тэр нь юунд хэрэгтэй байсан бэ гэхээр яг түрүүний 2 сая долларын киног ярьж байсан.
Казакстантай кино хийж байсан, Оростой кино хийж байсан.
Энэ улсууд чинь адилхан системтэй улсууд байсан болохоор Монголын зүгээр нэг жүжигчин биш бас нэг хүнтэй ярихад өөр түвшинд очих юм болов уу гэж бодож байсан.
Тэгэнгүүт тэр хүн тийм хандлага гаргасан.
Би тэр шагналыг нь аваагүй нь ч болсон байна лээ.
Сонгууль дөхсөн чинь одоо гавъяатыг чинь өгчихөе тэгээд хамтраад ажиллая гэж байна лээ.
Энэ юу гэсэн үг юм бэ?
Ингэж болохгүй байхгүй юу.
Миний кареерийн, амьдралын дээд цэг медаль юм уу?
Тэгж хүнийг доромжилж болохгүй.
Урлагийнханыг муу хэлээд л байдаг муу хэлээд л байдаг.
Тэгснээ сонгууль болонгуут урдаа барьж явж явчихаад тэгээд хэдэн энгэрт нь тэмдэг өгдөг.
Ингэж доромжилж болохгүй.
Ингэж хавгайруулж болохгүй.
Миний кинонууд Америкт нээж байна.
Каннд явуулдаг.
Япон тэнд гавъяат энэ тэр гэж тоодоггүй л байхгүй юу.
Гавъяа байгуулсан гэвэл ямар шалгуур хүнд байдаг вэ?
Үнэтэй хувь нэмэр оруулсан.
Би Марко Поло 1-р бүлэгт тоглоод 2-р бүлэгт Цэрэнболдоос эхлээд 100 хүн Монголоос явсан.
Тэр хүний үнэлэмж хаа байгаа нь миний асуудал биш байхгүй юу. Тэрийг очиж би авна гэдэг нь би тэр хүнд таалагдахын тулд юм уу эсвэл төрд таалагдахын тулд өөрийгөө тэгж болохгүй шүү дээ.
Тэрний төлөө би яваагүй.
Мэдээж төрийн өндөр одон медальд би дуртай байна.
Гэхдээ тэгж өгч байгаад нь, тэгж ярьж байгаад нь бодсон.
Ийм байж болохгүй. Сонгуулиар би гавъяат болвол болохоор л байлаа.
Ер нь бол тийм.”
Эх сурвалж: Улаан бал нэвтрүүлэг.