Уламжлалт мал аж ахуйн салбарт шинэ технологийг нэвтрүүлж байна
ДэлхийӨвөр Монголын Жинь Цао Юань буюу Алтан шаргал тал нутаг экологи технологийн компани бол тэжээл бордоо боловсруулах, үрийн мал, махны хонь үржүүлэн тэжээх, нядлах, боловсруулах, борлуулах, хүйтэн гинжний ложистик, органик бордоо үйлдвэрлэх зэргийг нэгтгэсэн орчин үеийн хөдөө, мал аж ахуйн компани юм.
Тус компани 2016 онд анх байгуулагдсанаас хойш тасралтгүй шинэчлэл хийсний дүнд цар хүрээ, үйлдвэрлэлийн хүчин чадал, техник хангамжийн байгууламж, үр тарианы стандартчилагдсан тэжээл, технологийн судалгаа, боловсруулалт зэрэг олон чиглэлээр тэргүүлэх эгнээнд явж байна.
Шинжлэх ухаанаар хөгжлийн гол цөмөө болгосон уг компани нь шинжлэх ухааны нэгдсэн, бие даасан, үндсэн шатны судалгаа шинжилгээнд тулгуурлаж, үржүүлэн тэжээх, технологи хангамж, хонины үндсэн үүлдэр ба эх үүсвэрийн давуу талыг бий болгожээ.