MICROSOFT компани 2 ТРИЛЛИОН ДОЛЛАРТ хүрлээ!
ДэлхийMicrosoft компани Apple-ын араас зах зээлийн үнэлгээ нь 2 триллион долларт хүрлээ. Мягмар гарагийн худалдааны үеэр компанийн зах зээл дэх үнэ 2 триллион долларт хүрсэн ба хувьцааны үнэ 1.1% буюу 265.51 долларт хүрээд байгаа юм. Энэхүү нөхцөлд хүрэхэд ковид-19 их нөлөөлсөн бөгөөд энэ үеэр дэлхий нийтээрээ ихэнх цагийг цахим орчинд өнгөрүүлсэн нь Microsoft-н тоглоомын систем, үүлэн систем нь маш эрэлттэй болох түлхэц болж өгсөн юм. АНУ-д цар тахал эхэлсэн үеэс буюу 2020 оны 3-р сараас хойш Microsoft компанийн хувьцаа 64%-аар өссөн. 2020 оны 4 сар гэхэд Microsoft компанийн борлуулалт 19% хүрээд байсан нь гуравхан сарын дотор 41.7 тэрбум долларын борлуулалт хийгээд байсан юм.
Цар тахлын үеэр дижитал шилжилт эрчимтэйгээр өсөж байсан гэдгийг гүйцэтгэх захирал Сатъяа Наделла дурдсан юм. Түүнчлэн “Бид ирэх арван жилийн турш үүлэн технологийг хөгжүүлж, хаягжсан зах зээлээ өргөжүүлэн, технологийн стекийн бүх давхаргад шинэчлэл хийж, үйлчлүүлэгчдэдээ уян хатан болон өөрчлөгдөхөд нь туслах болно." хэмээн дурджээ.
Apple компани өнгөрсөн 8 сард 2 триллион долларт хүрч, яг одоогийн байдлаар 2.24 триллион доллар байгаа юм. Microsoft компани 2 триллион долларт хүрснээрээ элитүүдийн эгнээнд албан ёсоор орж байгаа ба Amazon, Google компаниуд Microsoft компанийн араас нэхэж байгаа юм. Одоогийн байдлаар Amazon (AMZN) 1.77 триллион долларын үнэлгээтэй байгаа бол Google (GOOGL GOOGLE) 1.67 триллион долларын үнэлгээтэй байгаа юм. Үүнээс харах юм бол 21-р зуунд техник технологийн компаниуд хүчээ аваад зогсохгүй, дэлхий нийтээрээ цахим шилжилтэнд маш хурдацтайгаар шилжиж байна. Техник технологи цаг, минут тутам маш хурдацтайгаар хөгжиж байгаа нь нөгөө талаараа бидний өдөр тутмын амьдралд технологийн мэдлэгийн хэрэгцээ өндөр байхыг сануулсаар байна.