Ван И бүс ба замын Азийн дээд уулзалтыг даргаллаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-24 15:27:40


Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 23-нд Бээжин хотноо “Бүс ба зам”-ын Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хурлыг даргалан хуралдуулжээ. Уг чуулган нь “цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ” сэдвийн хүрээн дор өрнөсөн бөгөөд  Колумбын Ерөнхийлөгч Иван Дюкэ  зэрэг 29 орны төрийн тэргүүн, мөн НҮБ-ын  нарийн бичгийн даргын орлогч  бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэгч нарийн бичгийн дарга Али Шахбана зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.


Ван И юуны түрүүнд Ши Жиньпин даргын бичгээр хэлсэн үгийг уншиж танилцуулжээ.


Ван И хэлсэн үгэндээ, “Бүс ба зам” санаачилгыг дурдсан 8 жилийн турш дэлхийн  орнуудад асар их боломж, ногдол ашгийг хүртээсэн юм. Одоогийн байдлаар Хятад улстай “бүс ба зам” хамтын ажиллагааны баримт бичигт гарын үзэг зурсан түнш орнууд 140-д хүрсэн бөгөөд Хятад болон “бүс ба зам” хамтын ажиллагааны түншүүдийн хоорондын худалдааны ерөнхий  хэмжээ 9.2 их наяд ам. доллараас давж, Хятадын аж ахуйн нэгжүүд бүс ба зам дагуу орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалт 130 тэрбум  ам. долларыг давсан байна. Ийнхүү “бүс ба зам” нь дэлхийн хамаг өргөн цар хүрээтэй, хамгийн том олон улсын хамтын ажиллагааны индэр болсон байна.


Ван И: вакцины талаарх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэд бүтцээр холбогдох хэлхээ холбоог эрчимжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, бүс нутаг, тэрчлэн дэлхийн чөлөөт худалдааг дэмжих зэрэг дөрвөн талын санаачилгыг дурджээ. 

Тэрээр онцлохдоо, Ази номхон далайн бүс нутаг нь хөгжлийн хамтын ажиллагааны дээд цэг болохоос биш геополитикийн шатрын нэг хөлөг болох ёсгүй. Хятад улс Ази номхон далайн улс орнуудтай хамтаар “бүс ба зам” өндөр чанартай хөгжлийг ахиулж, дэлхийн цар тахлын эсрэг тэмцэлд Ази номхон далайн төслийг санал болгож, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд Ази номхон далайн бүс нутгийн итгэл үнэмшлийг хүргэж, Ази номхон далайн хувь заяаны хамтын цогц, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад илүү их хувь нэмэр оруулах болно гэжээ.

Холбоотой мэдээ