Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-25 10:27:34

Ажил хэрэгч, романтик аль эсвэл классик загварын ямар ч үнэтэй хувцас байсан хэн ч хямдхан харагддаг зүйл өмсөхийг хүсэхгүй бизээ. 

Ингээд танд хувцас авахдаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанууд болон ямар ч үнэд өөрт зохимжтой үнэтэй харагдах хувцас, гоёл чимэглэлийг сонгох зөвлөгөөг хүргэж байна. 

1Tом шигтгээ болон гялтгар саатай хувцас

Хэтэрхий их саа, том шигтгээ болон шүр сувдаар чимэглэсэн хувцас ямар ч эмэгтэйг "дисконы бөмбөлөг" болгон хувиргадаг бөгөөд оронд нь бага зэргийн гэрэл ойлгоcoн гялтгар металлтай хувцас сонгосноор таныг гэрэлтүүлж харагдуулах болно. 


2Богино хүрэм

Хэдий таны сонгосон хүрэм тэр үеийн загварын чиг хандлагыг дагасан байсан ч ташаа хүртэл урттай биш бол биеийг голоор нь "тасалсан" харагдуулж авсан үнийг буруулдаг учир биеийн галбирыг уртасгаж харагдуулах хувцас сонгохыг зөвлөж байна.  


3Элдэв зангиа (бантик)-тай гутал

Бантик гэх мэт илүү деталь орсон гутлаас илүүтэйгээр энгийн оосор болон бүчтэй гутал үнэтэй харагддаг. 


4Өнгө өнгийн торон хувцас

Tорон материалыг загварт оруулахад хэцүү бөгөөд ялангуяа өнгийн торнуудыг ашиглан хувцас хийх явцад алдаа гарвал маш мэдэгдэхүйц харагддаг байна. 


5Гялтгар товчтой хувцаснууд

Гялтгар товчны оронд урт модон товчнууд хувцсыг илүү загварлаг харагдуулдаг.


6Илүү чимэглэлтэй цүнх

Гинж, хадаас болон өөр чимэглэлүүдийг их оруулснаар ямар ч үнэтэй, чанартай цүнхний үнийг буулгадаг учир загварлаг харагдахыг хүсвэл могой, матрын хээтэй эсвэл чимэглэл багатай цүнхийг сонгоорой. 



7Нийтлэг бус хээнүүд

Хэрэв таны хувцасны шүүгээнд ногоон ирвэс эсвэл ягаан тахины хээтэй хувцас байвал тэрхүү хувцаснуудаасаа салаарай. 

Амьтны хээтэй хувцас авах гэж байгаа бол тэдний байгаль дээрх өнгөтэй адил хээг сонгохыг зөвлөе.


8Oлон давхаргатай бариу даашинз

Олон давхаргатай бариу даашинзны цаг үе өнгөрсөн ч өмсдөг хүмүүсийн тоо нь цөөрөөгүй билээ. 

Энэ даашинз нь хувцасны үнэ цэнийг буулгаж харагдуулдаг. 


9Жинсэн шорт

Жинсэн шорт нь 2000-аад оны үед шуугиан тариад байжээ. 

Бариу шортыг сонгосноор удаан хугацаанд моодноос гарахгүй тул өөрийн шүүгээндээ нэмээрэй. 



10Хуниастай хувцаснууд

Хуниастай юбка, даашинз болон цамцнууд "бяцхан гүнжүүдэд" л зохимжтой харагддаг бөгөөд насанд хүрсэн эмэгтэйчүүдийг эртний, хямд хувцас өмссөн харагдуулдаг учир оронд нь хатгамлаар чимэглэсэн хувцсыг өмсөх нь зохимжтой. 



Холбоотой мэдээ