Улсын их хурлын дарга асан Жамсрангийн Самбуу гуай шиг хүн байвал зохилтой.
Улс ТөрУЛС ТӨРЧ хүн бол ард түмнээ ардын ардчилсанаар нь алагчилдаггүй шинэ хуучнаар нь шинждэггүй улааныг үзэж урваж шарыг үзэж шарвадаггүй уул усаа ухаж хөнддөггүй улс эх орноо үргэлж нэгдүгээрт тавьдаг улсын их хурлын дарга асан Жамсрангийн Самбуу гуай шиг хүн байвал зохилтой. Самбуу дарга 1922-1972 онд тавин жил монгол төрд тасралтгүй зүтгэхдээ УИХ-ын дарга буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүнээр тасралтгүй сүүлийн хориод жилд нь сонгогдон ажиллаж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Олон улсын энх тайвны Ленины шагнал хүртжээ. Уг олон улсын Ленины шагналыг дагалдан ирдэг хорин таван мянган долларыг Самбуу дарга бүгдийг нь тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Туваанд хүлээлгэн өгч Тус мөнгийг монгол хүүхдүүдийн эндэгдэлийг бууруулахад зориул гэснийг ёсоор болгож тэр мөнгөөр олон цэцэрлэг ясли барьж ашиглалтанд оруулжээ.
Мөн Молотов дарга Москвагаас буцахад нь Самбуу гуайд алтан аяга бэлэглэхэд түүнийгээ монголд ирээд музейд бэлэглэсэн гэдэг. 1949 онд Улсын бага хурал дээр Самбуу даргыг маршал Чойбалсан магтаж хэлэхдээ Манай Самбуу шиг хоёр чемодантай элчингээр яваад хоёр чемодантайгаа буцаад ирдэг хорсол шуналгүй бай та нар гэж засаг төрийн албан хаагчддаа зандарч захих хоёрыг хослуулж хэлж байжээ.
Самбуу дарга дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд ЗХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар есөн жил, тавиад оны Солонгосын дайны хүнд жилүүдэд Солонгост суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар гурван жил ажиллажээ. Солонгосын дайны үеэр гадаадын бүх элчингүүд нутаг буцсан ч монголын элчин ах дүүгийн найрамдалдаа чин үнэнчээ илэрхийлж ганцаараа үлдэн хойд Солонгосын шархдсан бэртсэн хүмүүсийг өөрөө боож эмчилж байсан Самбуу гуайн баатарлаг үйлсийг Ким Ир Сен өндрөөр үнэлэн "Монголын Элчин сайдын баатарлаг үйл" хэмээх гарчигтай нийтлэлийг Солонгосын бүх хэвлэлд тушаалаар гарган ард түмнээ зоригжуулж байв.
Самбуу гуай уламжлалт мал аж ахуй, жирийн малчин ардын ахуй амьдрал, монгол зан заншил ахуй соёл байгаль цаг уурын талаар арав гаруй ном бичиж "Намайг амьдад Богд уулыг битгий оролд" гэж захиж хэлж байжээ. Ард түмнийхээ ахуй соёлыг айхтар сайн мэддэг Самбуу гуайд Академич цол өгье гэхэд нь Ард олон минь намайг муу хэлнэ гээд авалгүй татгалзаж байжээ. Намын төрийн нэгэн хурал дээр үр хөндүүлэх асуудлын талаар өдөржин ярилцаж хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байхад Самбуу гуай чив чимээгүй сууж байгаад босож ирснээ "Монголын үрс маш олон болтугай. Ингээд хурал дууслаа" гээд товчхон бөгөөд тодорхой хэлчихээд гараад явчихсан гэдэг. Тиймдээ ч тэр үеэс аборт гэдэг асуудал албан ёсоор хориотой байж жар далаад онд төрсөн бидний үеийн монголын үр сад үсрэнгүй өссөн нь Самбуу даргын ач гавьяа болов уу.
Ардчилал эрх чөлөө мэдээллийн эрин зуунд аливаа улстөрчдийн ашиг сонирхол орлого зарлага улам ил тод болох энэ үед эрх баригчид иргэний нийгмийнхэн элбэж байгаад ч гэсэн Самбуу гуай шиг сайн улс төрчдөө гаргаж ирэхгүй бол ард түмэн авилгач оффшорчдод амар заяа үзүүлэхгүй. Улс төрч хүн бол авилга оффшорт хэзээч хутгалдаж байгаагүй ардаа ямар нэг бизнес арилжаа наймаа ашиг сонирхолын зөрчилгүй уул толгод ус голоо ухдаггүй хүндээ хүмүүнлэг байгальдаа ээлтэй мал хэл хил зэрэг гадаад дотоод амьдралыг гаргуун сайн мэддэг нэр мөр цэвэр эх оронч зөв хүн байх нь чухал бөгөөд цагаа тулбал нэг зөв хүн ч нийгмийг өөрчилж чаддаг. Жишээ нь Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю шиг нэр мөр цэвэр шударга өндөр ёс зүйтэй улс төрч лидерүүд улс орныг удирдах юм бол тэдэнд баавгай лууны аманд багтаад байхаар бүргэд шонхорын савруунд түүртээд байхаар бохир заваан юманд хэзээ ч орооцолдоггүй учраас тэд баталгаатайгаар улс үндэстэнээ бар болгож үсрэнгүй хөгжилд хүргэдэг жамтай. Учир нь, улс гүрнүүд өрсөлдөгч талууд улс үндэстэнүүдийн улс төрч лидерүүдийн ашиг сонирхол, ар гэрийнхэний авилга оффшор, харилцаа хэлхээ холбоо зэрэг бүхий л но-той баримтуудыг байнга судалж хавтас хэрэгт хадгалж байгаад шаардлагатай үед гаргаж ирэн шантааж хийж улс төр бизнесийн зорилгодоо хүрдэг бохир технологи мэдээллийн эрин зуунд улам хүчээ авч байгаа өнөө үед, хэрвээ хэн нэгэн хэзээ нэгэн цагт бохир юманд орооцолдсон л бол бушуухан улс төрөөс ум хумгүй зугтах нь алсдаа аминд өлзийтэй болно. Тухайлбал, Америк ахынхаа үгэнд орохоо байсан Панамын ерөнхийлөгч генерал Норьега шиг нэгнийг төр улсыг нь эзлэн түрэмгийлж байгаад ч нисдэг тэргээр баривчилж авчраад түүний аль амбасын үеийн хар тамхины хэргийг сөхөн байж дөчин жилээр америкийн шоронд илгээж байсныг ерээд оны түүх гэрчилнэ.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.