Улаанбаатарт анхны байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээгджээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-26 02:41:19
Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд ховордсон ургамал, бут сөөгийг тарин ургуулах түүний нөлөөгөөр байгалийн хөрсний тогтоцыг сайжруулах, амьтан шавж зэргийн тоо толгойг нэмэгдүүлснээр эко системийг хадгалан үлдэх үндсэн зорилготой.
Ярилцлага:
Менежер Л. Ачбаяр
Мишээл групп компани нь “Мишээл сити” төслийнхөө хүрээнд 100 гаруй харилцагчидтайгаа хамтран өөрсдийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнг байгуулаад 2021 оны 6 дугаар сард нээлтээ хийсэн.
Энэ хүрээлэнгийн үндсэн зорилго нь Монгол Улсад нэн ховордож байгаа мод, бут, сөөг, ургамлыг яг өөрийнх нь экологийн орчинд тарих, үржүүлэх, ургуулах юм.
Ингэснээр ирээдүй, хойч үедээ экологийн боловсролыг орчинд нь олгоно гэж бодоод нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй томоохон бүтээн байгуулалт юм.
Энэхүү тохижилтийг эхний ээлжинд нийт 11 га газарт хийсэн.  
Ярилцлага:  
Албаны дарга Ц. Будхүү
Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн хамгийн том зорилго нь ховордсон, Монгол Улсад ургахаа больж байгаа ургамлуудыг дахин сэргээх, хадгалах.
Мөн байгалийн шинжлэх ухаанаар суралцаж байгаа оюутан залуус, ЕБС-ийн сурагчид энэ талбай ирээд хөрс, ургамлыг практик талаас нь судлах, сурах боломжтой.
Харамсалтай нь яг одоогийн байдлаар короновирус халдварын цар тахалтай холбоотойгоор манай төв түр хугацаанд хаачихсан байгаа.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг


Холбоотой мэдээ