Халхын хэцүү То ван буюу Бат-Очирын Тогтохтөр.
НийгэмХятадуудыг алъя гээд алавч алж барагдахгүйн учир
Хятадуудаас зугтъя гээд зугтавч зугтаж барагдахгүйн учир
Хятадуудаас 3 дахин ухаантай бай
Халхын хэцүү То ван буюу Бат-Очирын Тогтохтөр.
Их бурхантыг Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн гэдэг бөгөөд XVIII зууны дунд үеийн нүүдэлчид, гар урчууд, дархчуудын ур ухаан, ард олны хөлс хүчээр багагүй бэрхшээл туулж байж бүтээгдсэн түүхтэй.
Их бурханыг бүтээхийн тулд Буйр нуурын болор элс, Халхголын хайрга, Хамар давааны цагаан тосон шаврыг барьцалдуулан чулуу үйлдвэрлэж, байгалийн зос будаг ашиглан элдэв өнгө бүхий чулууг бүтээж хийсэн ба тоосго үйлдвэрлэж байсан газрын туурь нь Халхгол сумын Баруун, Зүүн Халгайтын ойролцоох Хүүрт гэдэг газарт, вааран эдлэлийн үйлдвэр нь Цагаан уулын баруун урд байжээ.
Жанрайсиг бурханыг бүтээх болсон шалтгаан нь XIX зууны дунд үед Сэцэн хан аймгийг бүхэлд нь нөмөрсөн байгалийн гамшиг, ган зуд удаа дараалан болсноос үүдэн мал сүрэг олноор хоргодож, ард олны амьдрал ихээхэн хэцүүдэж аймаг хошуудыг ядууралд хүргэх аюултай болсон байв.
Тогтохтөр ван аймгийн чуулганы ноёдтой зөвлөлдсөн боловч зохистой шийдвэрт хүрч чадаагүй тул хутагт лам нараас лавлахад шашны номлол ёсоор Жанрайсиг бурханы дүрийг олон тоогоор бүтээх, эсвэл том хэмжээгээр бүтээвэл нүүрлээд буй аюулаас аврагдах болно хэмээн айлдаж гэнэ.
Нөгөө талаар То ван сэргэлэн ухаантай, гярхай хүн учраас Монголын сүсэгтэн олноос асар их эд хөрөнгө Түвд, Хятад, Энэтхэг рүү урсаж байгааг болиулж нутагтаа үлдэх боломжтойг тунгаасан гэдэг. Жанрайсиг бурханы гол бэлгэдэл нь “аюул ослоос хамгаалдаг” хэмээдэг тул Монголын зүүн хязгаар нутгаас Манж-Хятадад алдах аюулаас сэргийлэн эх орныхоо бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах утгыг ч давхар агуулан бүтээлгэсэн хэмээн судлаачид үздэг.