Монголчууд эрчимжсэн мал аж ахуй руу шилжиж эхэлж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-26 14:15:08

Хөдөө аж ахуй нь

монголчуудын аж амьдралд их чухал нөлөөтэй салбар бөгөөд нийт ард иргэдийн гуравны нэг нь малчид бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлдэг байна.

2020 оны эцсээр монгол улсад 241,989 малчин өрх 70 орчим сая мал тоологдсон байна.

Харин фермийн аж ахуйн хувьд 2025  аж ахуй нэгж, өрхөд 97.6 мянган  сүүний үхэр, 594 аж ахуйн нэгж, өрхөд 28.6 мянган махны үхэр, 127 аж ахуйн нэгжид 23.8 мянган нарийн ноост, мах, ноосны хонь, 387 өрх, аж ахуйн нэгжид 22,3 мянган гахай, 1391 өрх, аж ахуйн нэгжид 991,8 мянган  өндөглөгч тахиа, 608 өрх, аж ахуйн нэгжид  13,5 мянган бүл зөгий зэргийг үржүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчилэн төрөлжүүлж хөгжүүлэх, импортыг бууруулж, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн баталж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Ярилцлага: 

Фермэр Б.Зоригоо

Манайх 2011 оноос хойш 10 жил тасралтгүй фермийн үйл ажиллагаа эрхэлж байна. Фермийн үйл ажиллагаа нь жилийн 4 улиралд малаа тасралтгүй, зөв эргэлттэй өсгөх, малын мах, сүүг зах зээлийн үнэд хүргэх давуу талтай. 

Өөрөөр хэлбэл мах, сүүгээ жилийн 4 улирлын турш борлуулж, ашиг шимээ хүртэх боломжтой. 

Манай гэрийн ойролцоо фермерийн аж ахуй маш их хөгжиж байна, манайхаас гадна фермерийн аж ахуй эрхэлж байгаа 4 айл байгаа. 

14-р хорооны ажилтан Ж.Дэлгэрням 

Эрчимжсэн мал аж ахуй нь нүүдлийн мал аж ахуйтай харьцуулахад жилийн 4 улиралд орлоготой байдгаараа онцлогтой. 

Эрлийз болон сүүний чиглэлийн нэг үнээнээс өдөрт дунджаар 10-20 литр сүү гардаг. 

Бэлчээрийн мал аж ахуй зун, хавар, намар гэх мэт зөвхөн дулаан цагт сааль сүүгээ өгдөг, 1 үнээнээс дунджаар 5 литр сүү гардаг. 

Эрчимжсэн мал аж ахуйн үнээнүүдээс өдөр тутам шинжилгээ авдаг учраас сүүний ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаатай байдаг. 

Фермер Зулаа

Манай Хан-Уул дүүргийн  дүгээр хорооны иргэд мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа голчлон эрхэлдэг. 

Сүүлийн үед Монгол оронд бэлчээрийн асуудал хүндэрсэн учраас ард иргэд бэлчээрийн мал аж ахуйгаас хагас эрчимжсэн мал аж ахуйд шилжих шаардлагатай болж байгаа. 2021 оноос эхлээд Засгийн газраас эрчимжсэн мал ахуйг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ