Фукушимагийн цөмийн бохир усыг далай руу цутгах шийдвэрээ заавал цуцлах ёстой
Дэлхий2021 оны 6-р сарын 25-нд болсон “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”-ын гэрээлэгч орнуудын 31-р удаагийн хуралд Японы төлөөлөгч илтгэл тавихдаа, цэвэршүүлсэн цөмийн бохир усыг далай руу цутгах нь хор нөлөөгүй, Японы тал энэ асуудалд ил тодорхой байна, түүнчлэн холбогдох арга үйлдлийг ОУАЭХА хүлээн зөвшөөрсөн гэх мэтийн зүйлийг ярьжээ.
Японы талын эдгээр хэллэг нь бүрмөсөн хар цагааныг хутгасан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлэн, туйлын хариуцлагагүй хувиа хичээсэн үйлдлээ зөвтгөхөөр оролдож байгаа юм.
Цөмийн бохир ус нь хэрэв үнэхээр Японы талын хэлсэн шиг цэвэршүүлсний дараа огт хоргүй юм бол Японы тал зайлшгүй нэгэн асуултад хариут өгөх ёстой.
Тухайлбал:
“Юуны учир эдгээр усыг тухайн орондоо үлдээн өөртөө хэрэглэхгүй харин заавал далай руу цутгахаар байгаа юм?”
Фукушимагийн цөмийн цахилгаан станцад хамгийн ноцтой цөмийн осол гарсныг олон улсын хамтын нийгэмлэг бүгд мэднэ.
Тус станцын бохирдсон усанд цөмийн урвалаас бий болсон их хэмжээний цацраг идэвхт нукилд агуулсан бөгөөд цөмийн цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаанаас зайлуулсан усны чанартай бүрмөсөн өөр юм.
Түүнчлэн цөмийн бохир усыг далайд цутгаж байсан тохиолдол өмнө нь олон улсад гарч байгаагүй.
Японд ч энэ талын туршлага огт байхгүй юм.
Цөмийн цахилгаан станцын бохир усыг цэвэршүүлсний дараа тритийгээс бусад ихэнх нуклидуудыг арилгаж болдог хэмээн Токиогийн эрчим хүчний компани өмнө нь мэдэгдэж байв.
Гэтэл 2020 оны 2-р сард Японы талын нийтэлсэн тайлангаас үзвэл, цэвэршүүлсний дараах цөмийн бохир усны 73% хувь нь стандартаас давсан хэвээр бөгөөд тритий агуулсан бохир усны шингэрүүлэлт нийт тритийн хэмжээг өөрчлөх боломжгүй гэжээ.
Токиогийн эрчим хүчний компани саяхан нийгэм нийтэд хандан найдвартай технологийг цуглуулахаа илээр мэдэгдэж, цөмийн бохир усанд агуулсан цөмийн бодис “тритий”-г шүүхийг зорьжээ.
Дутагдал доголдолтой талаа өөрөө өчсөн энэ үйлдэл нь дэлхий нийтийн дунд шуугиан дэгдээжээ.
Хэрэв шүүх технологийг хүртэл эзэмшиж чадаагүй байж Японы засгийн газар цэвэршүүлсэн цөмийн бохир усыг хоргүй хэмээн яаж хэлж чадаж байгаа юм?
Далай руу цөмийн бохир усыг цутгахаар байгаа бол Японы талын шийдвэрийг ОУАЭХА огт хянан зөвшөөрч байгаагүй. Өдгөө тус байгууллага холбогдох технологийн ажлын хэсэг эмхлэн байгуулж байгаагийн зэрэгцээ Хятад, БНСУ-ын мэргэжилтнийг урьж оролцуулахаа мэдэгдсэн юм.
Фукушимагийн цөмийн бохир усыг шийдвэрлэх асуудал бол зөвхөн Японы ганц улсын асуудал биш.
Германы далай тэнгисийн судалгааны байгууллагын тооцоолсноор, Фукушимагийн эрэг орчимд дэлхийд хамгийн хүчтэй далайн урсгал байдаг.
Бохир усыг далайд цутгаснаас эхлэн 10 жилийн дараа гэхэд дэлхийн бүх далайд түгэн тарах юм.
Ингэх нь дэлхийн далай тэнгисийн байгаль орчин, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, түүнчлэн хүн төрөлхтөний эрүүл мэндэд хэмжээлэхийн аргагүй нөлөө үүсгэх нь гарцаагүй.
Худлаа ярих, төөрөгдүүлэхээ больж, Японы тал зайлшгүй дэлхий нийтийн зүй ёсыг хүндэтгэн, Фукушимагийн цөмийн бохир усыг далай руу цутгах шийдвэрээ нэн даруй цуцлах хэрэгтэй.