Колумбын Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг рүү гал нээжээ
ДэлхийКолумбын Ерөнхийлөгч Иван Дукегийн сууж явсан, Өмнөд Америкийн бүгд найрамдах улсын зүүн дээгүүр нисч явсан нисдэг тэрэг рүү өнгөрсөн Баасан гариг (2021.06.25)-т үл таних этгээдүүд гал нээсэн талаар “Semana” сэтгүүл мэдээлсэн байна. Дукегийн хэлснээр, энэ явдал Баасан гаригийн үдээс хойш Норте де Сантандерын зүүн дээгүүр нисч явах үеэр болжээ.
Нисдэг тэргэнд зургаан сум туссан байна.
Тус агаарын хөлөгт мөн Колумбын Үндэсний батлан хамгаалахын сайд Диего Молано, Дотоод хэргийн сайд Даниэл Паласиос нар байсан аж.
Халдлагын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд холбогдох албаныхан тус хэргийг шалгаж эхэлжээ.
Колумбын удирдагч твиттер хуудастаа энэхүү халдлагыг "хулчгар үйлдэл" хэмээн жиргэсэн байна.
Иван Дуке “Эрх баригчид Колумб улсад үйл ажиллагаа явуулж буй бүх гэмт бүлэглэлтэй үргэлжлүүлэн тэмцэнэ” хэмээн цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: BOXWALL, TASS