Турк зургаан улстай нислэгээ түр зогсооно

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-29 02:26:28

АНКАРА. /Anadolu/. Туркийн эрх баригчид коронавирусний "Дельта" хувилбар тархаж байгаатай холбогдуулан хэд хэдэн улстай нислэгээ зогсоох шийдвэр гаргасныг тус улсын Дотоод хэргийн яамны даваа гарагт мэдэгджээ.

Тус яамнаас мэдээлснээр, Бангладеш, Бразил, Балба, Энэтхэг, Шри-Ланка болон ӨАБНУ-тай долоодугаар сарын 1-нээс эхлэн дараагийн шийдвэр гарах хүртэл нислэгээ түр зогсоож, эдгээр улсаас Турк руу шууд нислэг үйлдэхийг хориглосон байна. 

Түүнчлэн Туркт ирэхээсээ өмнө сүүлийн 14 хоногийн хугацаанд дээрх улсуудад зорчсон хүмүүс 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай  бөгөөд 14 хоногийн тусгаарлалтад оруулахаар болжээ. 

Албан ёсоор "Дельта" гэж нэрлэсэн коронавирусний хувилбар Энэтхэгт өнгөрсөн аравдугаар сард анх илэрсэн билээ. 

Энэ хувилбар нь Энэтхэгт хэрэглэж буй “Covaxin”, “Covishield” вакциныг хийлгэсэн хүмүүст ч халдварлаж байна гэж Бүх Энэтхэгийн анагаах ухааны судалгааны хүрээлэнгээс өмнө нь мэдээлсэн юм. 

Энэхүү омгийн "Дельта плюс" хувилбар нь бүр илүү халдвартай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ