Монгол Улс цар тахлын үед хүний эрхийг хамгийн ихээр зөрчсөн орноор нэрлэгдэж байгаа талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мэдээллээ.
Тэрбээр “Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг эрх чөлөөт орны тоонд ордог байсан.
Гэвч цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн индексээр маш ичгэвтэр байранд ороод байна.
Хүний эрхийн хар жагсаалтад орох хамгийн эхний шалтгаан нь гадаадад байгаа иргэдээ эх орондоо ирэх эрхийг нь хориглосон.
Бусад бүх орон гадаадад байгаа иргэдээ маш яаралтай татан авч байхад, ганцхан манай улс л иргэддээ хилээ хаасан.
Хоёр дахь том зөрчил нь дотоодод халдвар огт гараагүй байхад бүх бизнесүүдээ хорьсон.
Дотоодод халдвар тараагүй байхад бүтэн жил боловсролын байгууллага нь огт ажиллаагүй.
Үүнээс үүдэн манай улсын боловсролын хоцрогдол дэлхийн бусад бүх орны боловсролын хоцрогдлын тэргүүн эгнээнд гарч ирсэн.
Бүтэн нэг үеийн хүүхдүүдэд бичиг үсэг заагаагүй.
Гуравдугаарт, ялгавартай хандах зөрчил байна.
Хүнийг ялгаварлан гадуурхахгүй байна гэдэг хүний эрхийн маш том үзүүлэлт байдаг.
Гэтэл манай улсад ялгаварлан гадуурхалт тоолохын аргагүй болж байна.
Дөрөвдүгээрт, улс төрийн эрх.
Эрх чөлөөт оронд байдаг хамгийн том эрх бол үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, төр засгаа шүүмжлэх эрх байдаг.
Жишээ нь:
Энхсаран сувилалд гарсан асуудлыг илчилсэн шүгэл үлээгч иргэнийг баривчилж байна гэдэг дэлхий дээр байхгүй хүний эрхийн том зөрчил” гэлээ.