Тайланд – Тай бокс ковидын нөлөөнөөс үүдэн хүнд байдалд орлоо

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-30 07:38:52

Тайландад цар тахлын тархалт хяналтаас гарсан хэвээр байгаа тул Муай Тай буюу Тай Бокс нь Ковидын цар тахлын нөлөөг даван туулж чадаагүй бөгөөд зарим биеийн тамирын заал түр зогсоохоо мэдэгдсэн нь орлого багатай, өөр орлогын эх үүсвэргүй гэр бүлээс гаралтай ихэнх тамирчдад санхүүгийн болон наад захын хэрэгцээг хангахад сөргөөр нөлөөлж байна. 

Тайландын спортыг сурталчлагч Париякорн Ратанасубан: Засгийн газрын болон ямар нэгэн байгууллагаас ямар ч туслалцаа, дэмжлэг огт байгаагүй гэж мэдэгдсэн бөгөөд ихэнх биеийн тамирын заал эзэмшигчид, тамирчид ганц орлогын эх үүсвэртэй

Тайландын хөл хорио цаашид үргэлжилбэл Тайландын тулааны урлагийн төгсгөл болж магадгүй юм.

Ярилцлага: Наттавут Буай – боксчин

Энэ маш хүнд асуудал болоод байна. 

Би ямар ч орлогогүй байна. 

Өмнө нь би сар бүр тэмцээнд оролцдог байсан. 

COVID-19 тархах үед бид бүгд асуудалд ороод байна. 

Бүх мэргэжилд асуудал тулгараад байна. 

Гэхдээ бид тэмцэх ёстой. 

Нөгөө талаар энэ хэвээр үргэлжилбэл би юу хийхээ мэдэхгүй л байна. 

Би спортоо орхих ёстой юу эсвэл үргэлжлүүлэн хийх ёстой юу? 

Би ч гэсэн гэр бүлээ тэжээх хэрэгтэй. 

Зарим нь аль хэдийн спортоо орхихоор шийдсэн.

Ярилцлага:

Киатпирүүн Тансап – биеийн тамирын заалын эзэн

Тамирчдын зарим гэр рүүгээ мөнгө илгээх, зарим нь дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх шаардлагатай болдог тул гэр бүлүүдэд их хэцүү байна.

Олон хүчин зүйл нөлөөлж байна.

Нэг тамирчин зодог тайлсны дараа дараагийн тамирчин алдарт хүрч дагагчтай болохын тулд удаан хугацаа шаардагддаг. 

Хэрэв хориг үргэлжлэвэл бидний хувьд шинэ царай ч гарахгүй. 

Энэ нь урт хугацаанд Тайландын боксын хувьд хямрал болох нь дамжиггүй

Ярилцлага: 

Париакорн Ратанасубан

Ковид-19 тархах үед бидний хэн нь ч өөрийгөө тэжээх 2дахь ажил мэргэжилгүй байсан

Тийм учраас энэ нь бидэнд маш хэцүү туссан

Тайландын бокстой холбоотой бүх хүмүүс үүнд өртсан

Бүх боксчид орлого багатай гэр бүлээс гаралтай тул гэр бүлээ тэжээх хэрэгтэй. 

Гэхдээ тэд олны нүдэнд харагдахгүй байгаа тул хэн ч тэдэнд туслах, дэмжих арга хэмжээ авдаггүй. 

Тай бокс аажмаар үхэж байна. Нэгдүгээрт:

Спорт заалууд хаагдаж байна.

Хоёрдугаарт:

Тэмцээн зохион байгуулахаа больсон.

Эцэст нь боксчид тамирчин байхаа больсон.

 Бүрэн алга болж байна


Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг





Холбоотой мэдээ